ЗЦГ-аас сэрэмжлүүлж байна
2015/11/03
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг мөн хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу замуудад түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатлыг бий болгодог. Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолооч нарын тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай, хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд ихээр өртөж байх тул жолооч та тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах, хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд цаг агаарын байдал хүндэрч, цас орж байгаа тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх, Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс өгч буй мэдээллийг сонсох, зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох болбол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал \шатахууны нөөц, нөөц дугуй, дулаан хувцастай явах\ цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.