11 ослын улмаас 18 хүн гэмтжээ
2015/11/03
2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 360 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 291 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-7, зорчигч-11. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал:СХД-ийн нутаг Баянхошууны зам, MD хүнсний дэлгүүрийн зүүн замд K.Carens маркийн авто машины жолооч Ц нь Т.Приус маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 61 настай эмэгтэй Д нарын 7 хүн гэмтсэн байна.
Мөн ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Пийсмолл их дэлгүүрийн урд автобусны буудлын замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-н Gea маркийн троллейбусны жолооч Б нь зорчигч 06 настай эрэгтэй Ж нарын 2 хүнийг чирч гэмтээсэн.