Жолоо барих эрхээ хасуулсан ялтнуудын эрхийг сэргээнэ
2015/11/05
Монгол улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдах боломжтой тодорхой албан тушаал эрхлэх үйл, үйл ажиллагаа явуулах эрх хасах ялаар шийтгэгдсэн 1084 ялтан улсын хэмжээнд байгаагаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар 1054 хүн шийтгэгдсэн байгаа юм.
Дээрх ялтнууд нь Эрүүгийн хуулийн 215, 216, 222 дугаар зүйлд зааснаар 1-5 жил хүртэлх хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн ба тус хуулийн дагуу эрхээ сэргээлгэх боломж бүрдэж байгаа юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх газраас тухайн ялтнуудын дэлгэрэнгүй судалгааг Цагдаагийн ерөнхий газрын Лицензийн төвд хүргүүлэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээлгэх ажлыг зохион байгуулж байна.