Цалингийн доод хэмжээг хоёр сая болгохоор төлөвлөжээ
2015/11/09
Айрбүүк компанийн үүсгэн байгуулсан “Z24” олон улсын нислэгийн тийз захиалгын анхны онлайн системийн нэг жилийн ойн баяр тохиолоо. Тэд ойн хүрээнд хэд хэдэн ажлууд төлөвлөсний нэг нь 2016 оны эхний улирлаас эхлэн бүх ажилчдынхаа цалингийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгох таатай мэдээг өнөөдөр дуулгалаа.
Мөн монгол залуус эх орондоо өөрсдийн оюун ухаанаар IT технологи дээр тулгуурлан хамтдаа баялагийг бүтээх боломжийг бий болгох, үүнтэй холбогдуулан чадварлаг залуусыг дэмжин ажиллахаа уламжилсан юм. Өөрөөр хэлбэл, гадаадын улс оронд мэргэжил эзэмшсэн залуусыг эх орондоо эргэн ирж ажиллах тэр л нөөц бололцоог нь хангах тал дээр анхаарч, тэдэнтэй хамтран ажиллах, өөрсдийн бүтээсэн баялгаа хуваалцах зэрэг дэмжлэг үзүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Тухайлбал, чадварлаг залуусыг дэмжих хүрээнд Улаанбаатар дээд сургуулийн шилдэг 36 оюутанд сургалтын тэтгэлэг өгөх, Z24-ийн намрын реклам зар сурталчилгааны нүүр царай болсон, 2016 оны Дэлхийн мисс тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцох мисс Ануг дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Z24-ийн үйл ажиллагаатай холбоотойгоор зарим зүйлийг тодрууллаа.
-Та бүхэн чадварлаг залуусыг дэмжинэ гэлээ. Танай байгууллагад ажиллах хүсэлтэй чадварлаг бүх залуусыг хүлээж авах боломжтой юм уу?
-Ирсэн хүн бүрийг ажилд авна гэдэг мэдээж боломжгүй. Харин хэн чадвартай байна, тэр хүнд боломж бий. Энэ бол өрсөлдөөний шугамаар зохицуулагдана гэсэн үг. Чадварлаг залуусыг ер нь бид бүх төрлөөр нь бүхий л салбарт нь дэмжье гэж байгаа. Бид заавал гадаадад ажиллахгүйгээр монгол хүний оюун ухаанаар монголдоо л баялагийг бүтээцгээе. Гэвч чадварлаг залуус Монголдоо ажиллахад хүний нөөцийн бодлого нь байна уу гэсэн асуудал бий. Тэгвэл бид энэ тал дээр боломжийнхоо хэрээр дэмжиж ажиллахыг зорьж байгаа юм. Цөөн хүн амтай манай улсын хамгийн үнэт зүйл бол чадварлаг хүн.
-Одоо танай ажилчдын дундаж цалин хэд вэ? Цалингийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгох нөөц бололцоо нь бүрэн хангалттай байгаа юу?
-Одоогийн цалингийн хэмжээг нууцлая. Гэхдээ бид маш боломжийн гэж хэлэх байна. Ирэх оноос цалингийн доод хэмжээг хоёр сая төгрөг болгох тал дээр бид бүрэн боломжтой гэж хэлж чадна.
-Нэг жилийн хугацаа гэдэг бол богино. Тэгвэл та бүхэнд ямар бэрхшээл тулгарч байна вэ?
-Онлайн орчин /lifestyle/ манайд хараахан хэрэглээ болж хөгжөөгүй байгаа. Монголчуудын сэтгэхүй бол баруун, зүүнээр солилцох сэтгэлгээтэй. Тэгэхээр онлайнаар тийз захиалаад түүндээ эргэлзэх байдал нэлээд байдаг. Гэхдээ одоо бидэнд хүмүүс их ханддаг болсон.
-Танайх монголдоо анхдагч гэж байна. Үйлчилгээнийхээ талаар тодруулаач.
-Бид 24 цагийн туршид онлайнаар нислэгийн тийз болон зочид буудал захиалгын үйлчилгээ үзүүлдэг. Монголд тийз захиалгын системийг онлайнаар хүргэх анхдагч болсноороо бид бахархдаг юм. Хэрэглэгчид гэрээсээ аялалаа төлөвлөж, онлайнаар бүх захиалгаа өгөх боломжийг олгодог нь манай бүтээгдэхүүний гол онцлог юм.
Z24 нь анх 15 хүнтэй гараагаа эхэлж байсан бол өдгөө 50 гаруй шилдэг залуучуудаар халуун ам бүлээ нэгтгэж чаджээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нислэг, зочид буудлын онлайн захиалгын дэлхийд алдартай Expedia, KayaK, OneTravel гэх мэт системтэй эн зэрэгцэхүйц системийг Монголдоо үр дүнтэй нэвтрүүлэн байнгын хэрэглээ болгохын төлөө ажиллаж байгаа ажээ.
Зочин · 2015/11/09
daraa jil zalilangaar bugd shoron shaakh garuud