Аянганы улмаас 12 түймэр гарчээ
2015/11/09
Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог гол мөрний усанд осолдох золгүй тохиолдолд энэ онд 17 хүн өртсөнөөс 13 хүн нас барж, онцгой байдлын албаны албан хаагчид гол уснаас 4 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Мөн 2015 он гарсаар эхний 10 сарын байдлаар ой, хээрийн түймэр 52, ахуйн гал түймэр 92 удаа, газар хөдлөлт 1, малын халдварт өвчин 1 удаа тохиолджээ.
Ой, хээрийн түймрийн хувьд ОХУ-аас хил давж 2 түймэр орж ирсэн байна. Мөн иргэд үнс нурмаа ил задгай асгаснаас, лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас, машин техникийн яндангийн цонолт зэрэг иргэдийн анхаарал болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан түймэр эзэлж байгаа бол аянганы улмаас 12 түймэр гарчээ. Түймрийн улмаас нийт 59.833,9 га гал түймэрт өртөн шатаж, байгаль экологид урьдчилсан байдлаар 7.7 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Харин 17 удаагийн ой, хээрийн түймрийн шалтгаан тогтоогдоогүй байна.