Эрээн дэхь Монгол улсын элчин сайдын яамны ажилчин гэмт хэрэгт холбогдсон гэх мэдээлэл өнөөдөр тарсан. Энэ мэдээллийн талаар эх сурвалжуудаас тодруулахад Эрээн дэхь элчин сайдын яамны ажилтан бус, Хятад улсад зорчиж байсан Монгол улсын иргэн гэнэ.

Тодруулбал Т.С нь энэ сарын 05-ны өдөр Замын-Үүд боомтоор дамжин Эрээнд зорчиж явжээ. Ингэхдээ тэрбээр тээшиндээ хийн буу, сум нуусан байсан бөгөөд үүнийг Хятадын тал илрүүлсэн байна. Улмаар иргэн Т.С-ыг саатуулаад байгаа бөгөөд хэргийг Эрээн хот дахь Хятадын цагдаагийн газраас шалгаж байгаа ажээ.

Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа