Ц.Оюунбаатарыг Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
2015/11/10
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас өнгөрсөн лхагва гарагийн орой 22.30 цагт авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт өргөдөл гаргаж ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэгвэл энэ эзгүйрсэн сайдын суудал эзэнтэй болох хүртэл Шадар сайд Ц.Оюунбаатар эрүүл мэнлийн салбарыг тэргүүлэх боллоо. Тодруулбал өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцууллаа.