Ховордоод буй халиун буга агнасан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэлээ
2015/11/11
Хэнтий аймгийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж байгаа “Хяналт шийдвэрлэлт-2015” нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтанд ажилласан цагдаагийн алба хаагчид Хэнтий аймгийн Биндэр сумын 3 дугаар багийн иргэн Ж нь 2015 оны 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд тус сумын нутгаас зохих зөвшөөрөлгүйгээр зэрлэг гахай, бор гөрөөс, зэвэг загас, мөн агнахыг хориглосон амьтан болох халиун бугыг хууль бусаар агнаж, амьтны эд эрхтэнг нь Улаанбаатар хотоос ирсэн иргэдэд худалдсан гэмт хэргийг илрүүлсэн байна.
Шалгалтын явцад хууль бусаар ан агнасан болон худалдаж авсан хүмүүсээс бугын эвэр 2, бор гөрөөсний эвэр 1, чонын арьс 3, зэвэг загас 10 ширхэг, гахайн мах 2 хэсэг, 7 ширхэг ангийн буу зэрэг зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авсан бөгөөд хориотой, ховор ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож, эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Иймд иргэд та бүхэн хууль бус ан агнуур, мод бэлтгэл, худалдааны талаар мэдсэн, сонссон даруйдаа цагдаагийн алба хаагчид мэдээ мэдээлэл өгч, байгаль орчны журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана уу
Зочин · 2015/11/11
PSDA NAR AMITANGUI USGUI MODGUI BOLJ BGAAGAA UHAARDIIMUU!!!!
Зочин · 2015/11/11
ooriig n buudaj almaar muu lalar be iimerhuu nobshnuudad hatuu huuliar shiitge