Хууль бусаар 104 тарвага агнасан этгээдийг саатууллаа
2015/11/11
“Илрүүлэлт” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна. Уг ажлын хүрээнд Замын цагдаагийн газрын Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батчулуун, Хамгаалалтын 1-р газрын цагдаа цагдаагийн ахлах ахлагч Б.Лувсан-Осор, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжил хяналтын улсын байцаагч Д.Батбаатар, СХД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн хэв журмын ажилтан Ц.Цэнд-Аюуш, Н.Ганбаатар нар 2015 оны 11 сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг 22-н товчооны замд Портер маркын автомашинд хууль бус 104 тарвага, бичиг баримтгүй Тоз-8 маркын буу 2-ш-ийг тус тус илрүүлсэн байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа юм.
Тарвага агнасан, барьсан, худалдан авсан тохиолдолд Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ний дагуу Бурхи – 180.000 төгрөг, Тарч – 210.000 төгрөг, Эр мөндөл – 126.000 төгрөг, Эм мөндөл – 147.000 төгрөгөөр тус тус үнэлэгдэх ба Байгаль орчны хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдээр уг үнэлгээг хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг журамтай
Зочин · 2015/11/11
Bolj muu aluurching huuliin deed hemjeegeer torgood mashiniig ni huraa
Зочин · 2015/11/11
yasan saihan haragdaj bna