Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат нарыг АТГ-т шалгуулах хүсэлтийг иргэн Б.Цогтгэрэл өнөөдөр өглөө. Тодруулбал, Н.Мөнхбат захиралтай Хөгжлийн банктай холбоотой олон ноцтой баримт гарч ирснийг Авлигын эсрэг хуулийн 9.1; 9.2-т заасны дагуу:

1. 2015.01.28-ны өдрийн Монголын Банкны холбоонд шилжүүлсэн гишүүнчлэлийн татвар болох 6,000,000 төгрөг.

2. 2015-02-06-ны өдрийн "Euromoney Institutional Investor Limited"-д 50,956,102 төгрөгийг ТУЗ-ийн гишүүдийн сургалтын төлбөр

3. 2015-03-23-ны өдрийн "Pricewaterhouse advisory LLC"-д 55,711,880 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зөвлөх үйлчилгээний төлбөрийн 70 хувь.

4. 2015-02-26-ны өдрийн "Интернэшнл инвестмент" банкинд 1,140,199,677 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

5. 2015-03-17-ны өдрийн Сангийн яамнаас "Эрдэнэс Оюу толгой" 192,591,000 төгрөгийн хуулийн зөвлөх үйлчилгээ-зээл олгосон гүйлгээ

6. 2015-04-17-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн радио телевизэд 18,200,000 төгрөгийн 2/181 тоот гэрээний МҮОНРТВ-ийн нэвтрүүлэг цацалтын төлбөр

7. 2015-04-03-ны өдрийн "Эрдэнэс Оюу толгой" ХХК 680,496,386 төгрөгийн зээл олголт-зөвлөх үйлчилгээний төлбөр

8. 2015-06-08-ны өдрийн "International investment bank"-д 1,134,371,250 төгрөгийн хадгаламжийн хүү төлөлт

9. 2015-06-11-ний өдрийн Монголбанк 144,786,809,891 төгрөгийн Векселийн төлбөр

10. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 1,944,353,401 төгрөгийн Векселийн төлбөр-алданги

11. 2015-06-16-ны өдрийн Монголбанк 6,193,938,488 төгрөгийн Векселийн төлбөр

12. 2015-07-08-ны өдрийн С.Ган-Эрдэнэ гэгч этгээдэд өгсөн 55,000,000 төгрөгийн ТУЗ-ийн №41 тогтоолын дагуу санхүү дэмжлэг олгосон гүйлгээг

13. 2015-08-05 Standart and Poor's Limited - 168,938,813 төгрөгийн Зээлжих зэрэглэл тогтоолгох зардал

14. 2015-09-01-ний өдрийн "Маyer Brown"-д 123,594,797 төгрөгийн ВТБ банкны зээлтэй холбоотой хуулийн үйлчилгээний төлбөр

15. 2015-09-01 өдрийн - Эрдэнэс оюу толгой ХХК - 622,888,979 төгрөгийн Зээл олголт

16. 2015-09-22-ны өдрийн "Гранд мед" ХХК-д 22,124,500 төгрөгийн 2/469 тоот гэрээ УСҮ-н урьдчилгаа төлбөр зэрэг зарлагын гүйлгээнүүд Шилэн данс дахь мэдээлэлд тавигдсан байгааг шалгуулах хүсэлт гаргасан байна.

Үүнээс гадна

  • Хөгжлийн банкны захирал ОХУ-д аялахдаа Санкт-Петербург хотод нэг хоногт 3,900,000 төгрөг зарцуулсан, онгоцны тийзэнд 8,900,000 төгрөг зарцуулсан тухай “Засгийн газрын мэдээ” сонины 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 082 (106) дугаарт гарсан “Хөгжлийн банкны ажилтнууд өөрсдөө тэрбум төгрөгийн зээл авчээ”, “90 саяар шинэ жил тэмдэглэж, 14 саяар гадаад явжээ” зэрэг мэдээллийг холбогдох хуулийн дагуу шалгуулах,
  • “Өдрийн сонин”-ий 2014 оны 10 сарын 14 өдрийн 250(5202) дугаарын 7 –р нүүрт “Худалдаа Хөгжлийн Банк”-ны шинэ барилгын 11, 12 давхарт нийт 3400 м квадрат талбай, 10 зогсоолын хамт 27,500,000,000 төгрөгөөр хэт өндөр үнээр худалдан авсан,
  • Цагаан сарын золголтод хамгийн сайхан үндэсний хувцас өмссөн захиралыг 3,500,000 төгрөгөөр шагнасан зэрэг үйлдлүүд нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Монгол Улсад бүртгэлгүй компаниудад зээл олгосон, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа зээлүүдэд БНХАУ-ын 100% болон бусад оролцоо бүхий компаниудад зөвхөн олгож байгааг шалгуулах хүсэлт гаргажээ. Хөгжлийн банкны дээрх гүйлгээнүүд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчсөн, УИХ-ын тогтоолыг зөрчсөн, албан тушаалаа урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, бусадтай үгсэн хуйвалдаж их хэмжээний ашиг олсон, бусдыг хохироосон, мөнгө угаасан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан зэрэг онц ноцтой гэмт хэргийн чанартай байна хэмээн үзэж байгаагаа иргэн Б.Цогтгэрэл мэдэгдсэн.

Ийнхүү шалгуулах хүсэлттэй хамт Н.Мөнхбатад таслан срэгийлэх арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлтийг мөн өгсөн байна. Хэрвээ ийм хүсэлт гаргасан тохиолдолд, прокурорын байгууллагаас яаралтайгаар

  • Барьцаа төлөн гадуур шалгагдах,
  • Хилээр гарах эрх хаах
  • Баривчлан түр саатуулах зэрэг арга хэмжээнүүдийн аль нэгийг нь авах юм. Одоогоор Н.Мөнхбатад ямар арга хэмжээ авах нь тодорхойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа