Сүхбаатар дүүргийн нэгэн иргэн автомашинаа гражинд тавих гэж гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Тодруулбал Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд оршин сууж байсан 27 настай, эрэгтэй Л нь энэ сарын 5-ны өдөр 06:00 цагт "автомашинаа граждаа хийнэ" гэж гэрээсээ гараад одоог хүртэл олдоогүй байгаа юм.

Харин алга болсноос 6 хоногийн дараа буюу энэ сарын 11-ны өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос зүүн хойшоо 35 кмт орших Хүслийн хадны зүүн талд буюу Хөвсгөл нуурын эрэг дээр түүний автомашин эзэнгүй байсныг цагдаагийн ахлагч О олжээ.

Цагдаагийнхан Л-ыг нуур руу орсон байж болзошгүй хэмээн үзээд, онгой байдалд мэдэгджээ. Тиймээс Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй баг гарч өчигдөр оройны 20.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байгаа юм байна.

Н.Чимэг