Дорноговь, Хөвсгөл аймгуудад газар хөдөлжээ
2015/11/12
Өчигдөр Дорноговь аймгийн Сайншандад, өнөөдөр өглөө Хөвсгөл аймгийн Цагааннуурт тус тус газар хөдөлжээ. Тодруулбал,
Дорноговь аймгийн Сайншанд суманд /сумын төвөөс баруун хойд 19 км-т/ 2015.11.11-ний өдрийн 15:26:21 цагт У-47097/00//, Ө-109091/00// газар зүйн солбилцолд 3.8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б-с тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдсэн байна.
Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд /сумын төвөөс баруун зүгт 76 км-т/ 2015.11.12-ны өдрийн 07:34:43 цагт У-51058/00//, Ө-98033/00// газар зүйн солбилцолд 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тодруулахад иргэдэд мэдрэгдсэн зүйлгүй, учирсан хохирол байхгүй гэж мэдэгдлээ.