Хүн гэж ёстой айхтар юм аа. Дур биеэ голохгүй буюу дунд чөмөг сүүжээ голохгүй гэдэг хэлц яг одоо зарим албан тушаал горилогчдод таараад байгаа юм.

Учир нь олон хүнийг шүүхээр яллаж, ял эдлүүлэх ажил хийснээс цаашгүй Шаравдорж гэгч сүүлийн сүүлийн үед Н.Энхбаяртай сүрхий сүжирч сонин хэвлэл, телевизээр худлаа үнэн ярьж МАХН-ын даргадаа тал засч, доль цохиж сайдын сэнтийг горилж байгаа сурагтай. Тэр бол мөнгөтэй нэгэн гэдгийг учир мэдэх хүн хэлж байна билээ. Түүнийг залуу эхнэрийнхээ Гандирс барилгын компанийг ашиглан шүүхийн өндөр албан тушаалд сууж багагүй мөнгөтэй болсон гэгддэг аж. Ардчилал, шударга ёсыг улайран эсэргүүцэгч, коммунист шүүгч тэрбээр Сэлэнгэ аймагт ажиллаж байхдаа Эрүүл мэндийн сайд асан манай нэртэй нийтлэлч Ш.Батбаяр буюу Шаабарыг эмчийн алдаагаар нь шоронд хийж байсан гэдэг. Одоо Шаравдорж өөрөө Эрүүл мэндийн сайд болж, энэ салбарын ядарсан хэдэн эмч, сувилагч нарыг нь шоронд илгээх санаатай байгаа бололтой. Ийм айдас энэ салбарт аль хэдийнэ түгсэн гэнэ.

Эрүүл мэндийн сайдад эгзэг нь таарвал шургачих гэсэн өөр нэгэн нь Хавдар судлалын төвийн дарга Төмөрбаатар гэгч юм. Сайд, Их хурлын гишүүдэд жинхэнэ долигногч, "бөгс долоогч" гэгддэг эзэмшсэн мэргэжилдээ тааруухан боловч Гүндалай сайдын хэл амтай нэгэн байснаараа Хавдар судлалын төвийн дарга болсон гэдэг. Тэр Хавдар судлалын төвийг 10 гаруй жил удирдахдаа Монгол Улсад ганц байгаа энэ албыг сөхрүүлж байгаа нь үнэн. Төмөрбаатар нь МҮАН-аас урваж, МАХН-д элсэн орж ирсэн одоогийн Батлан хамгаалахын сайд Цолмонгийн ойрын төрөл садан аж.

Тиймээс ч Шийлэгдамба сайдын үед Төрийн нарийн бичгийн даргад зүтгүүлэх оролдлого хийсэн боловч салбартаа нэр хүндгүй, хамт олон нь түүнээс залхаж гүйцсэн зэрэг нь нөлөөлсөн байдаг. Гэсэн ч зальтай тэр эр олон сайдад тал зассаар өдий хүрсэн нэгэн аж. Ийм л хүмүүс Эрүүл мэнд спортын сайдад нэр дэвшсээр, сайдын суудлыг халаасны наймаа болгосоор...

Эрүүл мэндийн салбарыг шалбаагтай хутгаж, амьсгалыг нь таслахад ойртуулсаар байна. МАХН ч хүний эрүүл мэнд, амь насаар тоглож байна. Энэ бүхнийг нүдээ нээгээд нэг хараач Н.Энхбаяр гуай

mminfo.mn