Иргэн О.Магнай мэдэгдэл хийжээ. Үүнд :

"Зарим мэдээллийн сайт болон фейсбүүк группээр цацагдсан нүүрстэй холбоотой бичлэгийн талаар тайлбар хийе гэж бодлоо.

“Дэм дэмэндээ аян О.Магнайгийн нүүрс тараалт иргэдийг алалцуулж байсан” гэсэн гарчигтай бичлэг өчигдрөөс эхэлж цацагдсан.

Тус бичлэгийн хувьд 11-р сарын 11-ний өдрийн бичлэг бөгөөд тэр өдөр согтуу иргэдийг хорооны хэсгийн ахлагч нар турхиран дайруулж өөрсдөө хийсэн бичлэг юм. Ачааны машины тэвшин дээр гаран нүүрс шидэж байгаа залуучууд бол зохион байгуулалттайгаар үймээн үүсгэх гэж оролдож иргэдийг турхирсан хүмүүс юм. Энэ бичлэг нэг талаас улс төрийн намын талцлаар иргэдийг турхиран үймүүлж байгаа бидний байж байгаа царайг харуулсан үйл явдал боллоо гэж үзэж байна.

Цаашид тараахаар төлөвлөсөн нүүрсээ тарааж дуусгах бөгөөд энэ мэт үймээн гаргахгүйн тулд дүүргийн цагдаагийн хэсэгтэй нягт хамтран ажиллах болно.

 

Отгонжаргалын Магнай" гэжээ.