2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа
2015/11/14
2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөлөл, 2016 оны нэгдсэн төсвийг дагалдан өргөн барьсан хуулиудыг баталсны дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийсэн юм.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг танилцуулав. Тус байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгажээ.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орохгүй, Худалдан авах ажиллагааны газар, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын ажлын албыг татан буулгахгүй болсонтой холбогдуулан урсгал зардлыг зохих хэмжээгээр нэмэгдүүлж тооцсон байна.
Бүх шатны төсөвт байгууллагад хэмнэлтийн горимыг мөрдөж, гадаад, дотоод албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт, семинар, ном хэвлэлийн зардал зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 16.4 тэрбум төгрөгөөр, Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний зардлын дүнг бууруулж байгаатай холбогдуулан зээлийн хүүгийн төлбөрийг 26.6тэрбум төгрөгөөр тус тус бууруулсан байна.
Хөрөнгө оруулалтын зардлаас 149.9 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээг төслөөс хасч, 79.2 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг төсөлд нэмж тусгажээ.
Дээрх өөрчлөлтүүдийг төсвийн төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 7,013.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 25.4 хувь, нийт зардал7,954.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 28.8 хувь, нийт алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 3.4 хувьтай тэнцэж байна.
Түүнчлэн байнгын хороо төсөв батлагдсантай холбогдуулан зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж үзжээ. Тухайлбал, -Хууль зүйн сайдын багц дахь Мөрдөн байцаах албаны конторын барилгын концессын асуудлыг шийдвэрлэх, уг барилгыг Улсын нэгдүгээр эмнэлгийн амбулаторын зориулалттай барилга болгож, дуусгах хөрөнгийн талаар санал боловсруулах,
-Улсын нэгдүгээр төв эмнэлгээс санаачилсан “Нэг эмнэлэг-хоёр жигүүр” төслийн хэрэгжилтийн талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцүүлэх,
-Зам тээврийн сайдын багцын авто замын төсөвт өртгийг залруулах, нэмэгдүүлэх шаардлагатай ажлуудын асуудлыг Засгийн газар тусгайлан судалж, холбогдох шийдвэр гаргах,
-Улсын Их Хурлаас концессоор хэрэгжүүлэхээр санал хүргүүлсэн төсөл, арга хэмжээг 2016 оны 1 дүгээр улиралд багтаан хэрэгжүүлэх,
-Эрүүл мэнд, боловсрол, цагдаа, онцгой байдлын салбарын байгууллагаас бусад бүх шатны төрийн байгууллагуудын цалингийн санг 10 хувиар бууруулсантай холбогдуулан Төсвийн ерөнхийлөн захирагчид батлагдсан урсгал зардлыг төсвийн ангилал хооронд зохицуулалт хийж, өр авлага үүсгэхгүй ажиллах,
-Бодит гүйцэтгэл нь 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 80-аас дээш хувьтай хэрэгжиж байгаа боловч санхүүжилтийг 2015 онд бүрэн олгож чадаагүй төсөл арга хэмжээг векселиэр санхүүжүүлэх арга хэмжээг авч, дүнг Монгол Улсын 2017 оны төсөвт тусгах гэжээ.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авснаар 2016 оны улсын төсвийн болон сангуудын төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг дуусгав.
Ингээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг эхэлж, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуралдаан даргалагч Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн төслийг баталлаа.
Төсвийн хэлэлцүүлгийг хийх явцад “томчуудад” дараах байдлаар төсөв баталж, зарцуулах эрх олгосон юм.
1.Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 4.7 тэрбум
2.УИХ-ын дарга 18.637 тэрбум
3.Үндсэн хуулийн цэцийн дарга 809.2 сая
4.Улсын Дээд Шүүх 3.396 тэрбум
5.Шүүхийн ерөнхий ерөнхий зөвлөлийн дарга 48.9 тэрбум
6.Хүний эрхийн үндэсний комисс 748.4 сая
7.Улсын ерөнхий прокурор 15 тэрбум
8.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2.22 тэрбум
9.Улсын ерөнхий аудитор 9.6 тэрбум
- Авлигатай тэмцэх газрын дарга 8.332 тэрбум
11.Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2.755.8 тэрбум
12.Төрийн албаны зөвлөл 558.2 сая
13.Сонгуулийн ерөнхий хороо 25.2 тэрбум
14.Ерөнхий сайд 99.630 тэрбум
15.Шадар сайд 110.1 тэрбум
16.Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга 27.2 тэрбум
17.Байгаль, орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд 57.3 тэрбум
18.Гадаад хэргийн сайд 72.7 тэрбум
19.Сангийн сайд 3 их наяд 122.8 тэрбум
20.Хууль зүйн сайд 391.8 тэрбум
21.Зам тээврийн сайд 242.6 тэрбум
22.Батлан хамгаалахын сайд 218.6 тэрбум
23.Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд 1 их наяд 218.3 тэрбум
24.Батлан хамгаалахын сайд 17.945 тэрбум
25.Хүнс хөдөө аж ахуйн сайд 131.1 тэрбум
26.Хөдөлмөрийн сайд 170.7 тэрбум
27.Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 497.2 тэрбум
28.Эрүүл мэнд спортын сайд 691.1 тэрбум
29.Эрчим хүчний сайд 67.6 тэрбум
30.Аж үйлдвэрийн сайд 40.8 тэрбум
31.Барилга хот, байгуулалтын сайд 49.4 тэрбум төгрөг байхаар баталлаа.
сэтэгдэг мал · 2015/11/16
төсвийг ингэж баталсан болж. нам мам гэж хийрхэж хуцаж байхаар төсөвт дүгнэлт хийгээд үз. тэр намаас чинь чухал асуудал бол монголын ард олон, улс орны эдийн засгийн хөгжил.
Зочин · 2015/11/16
Улсын чухал асуудал хэлэлцэж байхад чуулгандаа суудаггүй гишүүдийг огцоруулж хариуцлага тооцдог болмоор юм Ард түмний сонгуулиар биш намын жагсаалт гээчээр гарч ирсэн гишүүдийг хэнийг төлөөлж чуулганд сууж байна гэж үзэх болж байна Улс орноо өрөнд унагаж ард түмнээ ядуу амьдруулж байгаа энэ 76 гишүүдийн тоог цөөлж хот аймгаас нэг нэг хүнийг сонгох хэрэгтэй Тэр жагсаалт гээчээмммм
Зочин · 2015/11/16
ARDCHILSAN NAM SUNUJ ARD TUMEN BAYARLAJ BNA
Зочин · 2015/11/16
Ardchilal harin sandraad bgaa yum bish uu door bichsen komment bas sandraad uhlee kkk
Зочин · 2015/11/15
АН-ЫН НЭР ХҮНД ӨСӨХИЙН ХИРЭЭР БУЗАР АЛУУРЧИН МАН БОЛОХГҮЙ БҮХНИЙГ АН-Д НЯЛЗААХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ҮХЭЛРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГАА АЛУУРЧИН МАН САНДАРЧ БАЙНА. ШҮХ 88583399
сонгогч · 2015/11/14
56 гишүүн байна лээ 20 гишүүн байхгүй байна тэд улс орны амин чухал төсөл дээр байдаггүй монгол улсад хэрэггүй гишүүдийг эргүүлж татаж баймаар байна дараагийн сонгуульд оролцуулахгүй бай намууд бид хүлээж авахгүй