29 настай Кейден Коулман хөхөө авахуулаад эрэгтэй хүн болох гормоны эмчилгээ хийлгээд 10 жил болжээ. Тэрбээр найз залуугаасаа жирэмсэн болно гэж хэзээ ч бодож байгаагүй ажээ. Бие нь тавгүйрхээд ирэхэд л жирэмсэн байх магадлалтай гэж бодсон байна. Улмаар жирэмсний тестээр үзэхэд 2 зураас буюу жирэмсэн гэж гарсан байна. Эмнэлэгт үзүүлэхэд 21 долоо хоногтой жирэмсэн болохоо мэджээ. Тиймээс хосууд гормоны эмээ зогсоон хүүхдээ 2013 оны 12-р сард өлгийдөн авсан байна. Өдгөө тэдний охин 22 сартай болсон бөгөөд хосууд гэрлэлтээ батлуулсан байна.