Баян-Өлгий аймгийн ...дугаар цэргийн ангид улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоор 23 хүн өвчилсөн байна. Одоогоор 13 хүнийг тусгаарлан эмчилж байгаа гэнэ. Өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байгаа бөгөөд тандалт судалгаанд 91 хүнийг хамруулж, 10 хүнээс сорьц цугцуулан ХӨСҮТ-д хүргүүлжээ.

 

Т.Буянаа