24 Баримт: Өөрийгөө шатаасан С.Эрдэнэ гэгч хэн бэ?
2015/11/17
Өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус компаний 203 ажилтны амьдрал, хувь заяатай холбоотой гэрээний асуудлаар мэдээлэл хийх үеэрээ эсэргүүцлээ илэрхийлж, өөрийгөө шатаасан хэрэг гарсан.
Энэ асуудал өнөөдөр ч олны анхаарлыг татаж байна. Тэгвэл өөрийгөө галдсан С.Эрдэнэ болоод уг үйл явдлын эргэн тойронд өрнөсөн 24 баримтыг хүргэж байна.
С.Эрдэнэ Монголын Социал демократ намын хэрэг эрхлэх газарт ажиллаж байжээ
1. Өөрийгөө шатаасан Самбуугийн Эрдэнэ нь 1958 онд төржээ.
2. Тэрбээр 1976-1977 онд Авто засварын заводод усграх слесариэр ажиллаж байсан байна.
3. 1980-1983 онд “СОТ-2-т жолооч хийж байжээ. 1983-1991 онд 27 дугаар баазад жолооч байсан аж.
4. 1990-1994 онд Монголын Социал демократ намын хэрэг эрхлэх газарт жолоочоор ажиллаж байсан байна.
5. 2011 оноос “Эрдэнэс Тавантолгой” ХК-д усны машины оператороор ажиллаж байжээ.
6. С.Эрдэнэ нь Ардчилсан намын пратизануудын нэг аж.
Өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв
7. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Үйлдвэрчний Эвлэлийн дарга С.Эрдэнэ ажилчдийнхаа эрх ашгийг хамгаалан ажлын байрны эрх чөлөөний асуудлаас үүдэж 2013 оны 4 сарын 26 ны өдөр өлсгөлөн зарлаж байв.
8. Тэрбээр ҮЭ-ийн даргын хувьд ажилчдынхаа эрх ашгийг хамгаалсан хэвлэлийн хурлыг олон удаа хийж байжээ.
9. С.Эрдэнэ нь хамгийн сүүлд буюу энэ сарын 13-ны өдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийх үеэр өөрийгөө шатааж, эсэргүүцлээ илэрхийлэв.
10. Тэрбээр хэвлэлийн хурлын үеэр “Эрдэнэс таван толгой” компанийн удирдлагууд ажилчдыг шилжүүлэх гэрээг англи хэлээр хийсэн. Дахиад 200 гаруй ажилтанг халах гэж байгаа. Залуучуудын өмнөөс би хариуцлага үүрнэ” хэмээж, үүнийхээ дараа өөр рүүгээ бензин цацаж, галдсан.
11. Өөрийгөө шатаасан С.Эрдэнэ Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна.
12. С.Эрдэнийн бие 30-40 хувийн буюу 1,2,3 дугаар зэргийн түлэгдэлтэй мөн амьсгалын замын түлэгдэлтэй биеийн байдал нь хүнд байгаа гэдгийг ГССҮТ-ийн Түлэнхийн нөхөн сэргээх тасгийн эмч Т.Бат-Эрдэнэ мэдэгдсэн.
13. Түүнтэй хамт мэдээлэл хийсэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ажилтан С.Түмэндэлгэр, Т.Гансүх нар “С.Эрдэнээ ах бидэнд ийм зүйл болно гэж урьдчилан хэлээгүй. Мэдсэн бол юу гэж ийм байдалд хүргэх билээ. Ажилтнуудынхаа төлөө амь насаа хайхралгүй өөрийгөө галдан шатаасанд одоо ч итгэхгүй байна” гэв.
14. Энэхүү үйл явдлын дараа Ерөнхий сайд шуурхай хурал зарлаж өөрийгөө шатаах гэж оролдсон хүний биеийн байдалд анхаарал хандуулахыг Шадар сайдад даалгасан.
15. Уул уурхайн сайд Р.Жигжид уг харамсалтай хэрэг явдал болсны дараа Төрийн ордонд мэдээлэл хийж, түүний эмчилгээний зардлыг “Эрдэнэс тавантолгой” ХК-иас гаргуулна гэдгийг мэдэгдэв.
16. Мөн энэ асуудалтай холбоотойгоор тус компанийн гүйцэтгэх захирал Б.Батбилэгийг ажлаас нь чөлөөлж орны хүнийг томилсон.
“Эрдэнэс тавантолгой ХК”-ийн удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэв
17. С.Эрдэнэ нь 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд өргөдөл ирүүлж байжээ.
18. ”Эрдэнэс ТТ”-н мэдэгдэл хийж, С.Эрдэнийн үйлдэлд харамсаж буйгаа илэрхийлээд гомдлоо шүүхээр шийдвэрлэлүүлж болох байсан хэмээв.
19. “Эрдэнэс тавантолгой ХК”-ийн удирдлагууд ҮЭ-ийн гишүүд болон ажилчдын төлөөллийг хүлээн авч уулзан хамтын гэрээний асуудлыг эргэн харахаа мэдэгдснээр ажилт хаяалт зогсов. Харин хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх Эрдэнэс ТТ-н удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэлээ.
20. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Г.Уянга нар өчигдөр мэдээлэл хийв. Энэ үеэр Г.Уянга "С.Эрдэнэ өөрийгөө шатаасан үйлдэлд Ерөнхий сайд хариуцлага хүлээх ёстой" хэмээлээ.
21. Олон нийтийн сүлжээ өнгөрсөн өдрүүдэд С.Эрдэнийн талаар “шуугиж”, түүний үйлдлийг зөв, буруу хэмээсэн мэтгэлцээн ч өрнөсөн. Зарим нь түүний энэ үйлдлийг зоримог ажилчдаа гэсэн сэтгэл хэмээн харж байхад нөгөө хэсэг нь түүнийг сэтгэл мэдрэлийн өөрчлөлттэй, эмнэлэгт эмчлүүлж байсан гэдгийг ч онцолж байсан.
С.Эрдэнийг Алтан гадас одонгоор шагнаж байжээ
22. С.Эрдэнийн хийж бүтээснийг төр засгаас үнэлж, онц тээвэрчин, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одонгоор шагнасан байна.
23. Түүний эхнэр Ш.Хишигт нь АПУ компанид үйлчлэгчээр ажилладаг аж. Тэд зургаан охин, нэг хүүтэй аж.
24. 2013 оны хавар “Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар түүнд сахилгын шийтгэл оногдуулж байжээ.
Б.Энхжин
24tsag.mn
Зочин · 2015/12/12
Тэр ажилчид нь 2 нүүр гаргаад явж байгаа биз. Ер нь манайханд 1 муухай юм байдаг. Гадны юм гадаад хүн гэхээр л үхэлдэж байдаг. Ялангуяа энэ сулжээ хэсдэг авгай нар. Монголоо гэсэн сэтгэлгүй. Гадны юманд зүтгэж хамаг байдгаа шавхаж гадагш нь урсгаж байдаг хөлдүү толгойтнууд.
Зочин · 2015/11/19
Setgel uvduj bn ene hun henii ch hiij chadaaguig hiij ard tumniihee u.mnuus uuriiguu zoliosolj bna saihanbileg bayrzogt nar ogzor
Жаргал · 2015/11/18
Тэгээд өөрсдийнх төлөө бараг амиа зольж байхад тэр хамт олон нь хаа байна аа? Дэмжлээ, сэтгэл өвдлөө нтр ердөөсөө сонсогдохгүй юм. Хардаж, хов ярьж, комментлохдоо хамгийн идэвхтэй. Нэгдэж дэмжиж байхгүй. тэгээд л гаднынхны идүүр болж байгаа шүү. Баялгийг чинь булаахын тулд яадгийг Сирийн жишээгээр харуулаад байгаа шүү
Зочин · 2015/11/18
байга байгаадаа сэтгэл хангалуун амьдарч чадахгүй хүмүүс юмаа нэг нь шатаалгах зүйл хийж байдаг нөгөөх нь өөрийгөө шатааж л байдаг яачихсан улс төр, ард түмэн гэхээрээ ийм байдаг байна
munhtsetseg · 2015/11/18
ingehgvi l bol ted udirdlaga tor toohgvi baisan ene hvnii zow
зочин · 2015/11/18
төр засаг ард иргэдээ сонсдгүйн тод жишээ!!!одоо л гэнэт ухаан орж гэнэ!!!
kkk · 2015/11/17
ard tumnii ugiig huleej awh gazar ugui bold argaa baraal ter biz olon hunii omnoos ooriigoo zoliosolj chadaj b.n zorigtoi b.n minii ard tumen dund iim zorigton olon b.gaa shuu toriin deedchuulee
Зочин · 2015/11/17
bid ene hun shig zorigtoi, shiidemgii, shudraga, negdmel baij chadaaguidee unuudur deechuuliig davraaj uursduu iim niigemd amidrah bolson. huvi hunii talaasn eruul mended ni haramsaj, uruvduj bn
Зочин · 2015/11/17
С. Эрдэнэ ахын түмэн зөв
Шударга үнэний төлөө явж байгаа болохоор
Шийдвэрлэх мөч иртэл бидэнд ялагдах эрх байхгүй ээ
Яагаад гэвэл
Монголын минь ард түмэн болоод
Мянга мянган ажилчид албан хаагчид
Бидний энэ тэмцлийн төлөө чих тавин ажиж суугаа
Бид ялагдвал тэд ч бас хамт ялагдана
Шударга бус зүйлийн өмнө өвдөг сөхөрч
Шинэ нийгэм ирээдүй хойчдоо итгэл алдрана
Тиймээс
Эрч хүч итгэл сэтгэлээрээ нэгдэж
Эргэж буцалтгүй тэмцэхийг уриалж байна
ХӨХ ТОЛБОТ МОНГОЛЧУУДАА!!!
Н.Сүглэгмаа
Зочин · 2015/11/17
halagdah gj bsn 200 huniig lav avarsan bn, hen neg ni ingehgui bol mongolchuud holduu uher shig tsarailaad uls eh ornoo neg l odor hariin orniih gdgiig mdh bsn biz
Зочин · 2015/11/17
Женко нээрээ урт гартай шүү.Өөрийнх нь хэлснээр байхгүй бол төрийг эргүүлэх нь.
Зочин · 2015/11/17
Ажил хийдэггүй гар байсан гэж байна лээ ш дээ
Зочин · 2015/11/17
eh oronch shuud zahiral bolgo iim huniig