Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц улсад айлчлал хийхээр мордлоо
2015/11/17
Өнгөрсөн баасан гарагт Францын нийслэл Парис хотноо цуврал халдлага болсны улмаас Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус улсад хийх айлчлалыг хойшлуулаад байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар тус улсад 2015 оны 11 дүгээр сарын 18-19-нд албан ёсны айлчлал хийхэээр өчигдөр орой мордлоо.
Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн сайд Лоран Фабиус нар тус тус бараалхана.
МОНГОЛ · 2015/11/19
Ямарч монгол хүн хэн нэгнийх нь гэр бүлд уй гашуу тохиолдсон үед “Би танайд зочилж очно, намайг хүлээн авч зочло, дайлж наргиул!” гэж хэзээч хэлдэггүй, тийм юм ой ухаанд нь ч байдаг ч үгүй билээ....Гэтэл манай Ерөнхийлөгч одоо Францад “хүчээр” айлчилж байдаг нь юу ч билээ???.......Улс оронд минь аюул нүүрлэсэн ч биш байхад юундаа ингэтлээ яарч уй гашуунд автсан тэр улс руу гүйж хэн ч юм нэг хүүхнээр тосуулж улсаа юунд ингэтлээ дэлхий даяар гутаана вэ?...Монгол Улсын ёс зүйт Дипломат Гадаад харилцаа хаана байна вэ????.......
Зочин · 2015/11/17
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ Ч СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГАГҮЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР. ТИЙМ УЧИРААС ЗӨВХӨН АН-ААС ӨӨР НАЙДАХ УЛС ТӨРИЙН ХҮЧИН ХААНА БАЙГАА ЮМ . ГАНБААТАР, БОЛОРЧУЛУУН ШИГ ХУУРАМЧ, ШУНАХАЙ 3 4 5 ДАХЬ У/Т-Н ХҮЧИН 1000 Ч БАЙГААД ХЭРЭГГҮЙ БИЗ ДЭЭ. ӨӨР МЭДЭХГҮЙ ХЭН НЭГЭНД НАЙДАЖ АЗАА ҮЗЭЖ ГАЙГҮЙ БАЙЖ МАГАДГҮЙ ГЭЭД МОНГОЛЫГ ТУРШИЛТЫН ТУУЛАЙ БОЛГОЛТОЙ БИШ. ШҮХ 88583399
irgen · 2015/11/17
Frants mash hund nuhtsuld baigaa Elbegee donshuuchlagchaa lai bolohoos zai bolj uguuch