Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ЕНБДарга асан Г.Шийлэгдамбыг АТГ баривчлаад буй билээ. Түүнийг их хэмжээний бэлэн мөнгө буюу 250 орчим ам.долларыг бусдаас авч байх үед нь баривчилсан хэмээн албаны эх сурвалжууд нотолсон бөгөөд өөрөө ч үүнийг үгүйсгээгүй бөгөөд харин авилга биш, найзынх нь хадгалуулсан мөнгө хэмээн тайлбарласан.

 

Эх сурвалжуудын хэлж буйгаар уг хэрэгтэй холбоотой олон сэжүүр шинээр гарч ирсэн байна. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Эрүүл мэндийн сайд, МАХН-ын ЕНБДарга асан Н.Удвал нарыг АТГ-т дуудан, мэдүүлэг авчээ.

 

Г.Шийлэгдамба нь Н.Энхбаярын заавраар намынхаа санхүүжилтийг босгож байсан байж болзошгүй гэж үзсэнтэй энэ нь холбоотой бололтой. Өөрөөр хэлбэл Г.Шийлэгдамба Н.Энхбаярын заавраар МАХН-ын санхүүжилтийг босгохтой холбоотой авилга авч байсан байж болзошгүй гэж сэжиглэж эхэлжээ.

http://www.sonin.mn