Б.Батзаяа нарыг дахин саатуулахаар боллоо
2015/11/18
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг баривчлаад байсан билээ. Тэднийг өнгөрсөн баасан гарагт батлан даалтад гаргаж гадуур шалгахаар болсон. Үүнийг Прокурорын байгууллагаас эсэргүүцэж байсан юм. Тиймээс эсэргүүцлээ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр ажлын цаг дуусахын өмнө өгсөн байна.
Уг эсэргүүцлийг өнөөдөр 08:30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэв. Улмаар Б.Батзаяа, Солонгос улсын иргэн Л нарыг дахин саатуулахаар боллоо.
А.Баярмаа