Сэрэмжлүүлэг: Гэртээ угаартан нас барав
2015/11/18
Өчигдөр нийслэлд гал түймрийн 8, орон нутагт гал түймрийн 2 тохиолдол гарсан байна. Гал түймрийн улмаас нэг хүн нас барж, 2 хүн түлэгдэж, гэмтлийн эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Өртөөний 2 дугаар гудамжийн 21 тоотод иргэн А, Г, Б нарын 3 айлын гэр шатсан байна. Уг дуудлага ОБЕГ-т 2015.11.17-ны өдрийн 10:49 цагт ирсэн бөгөөд Гал унтраах, аврах 63 дугаар ангийн 8 албан хаагч ажиллажээ. Уг галд иргэн М /26 настай, эмэгтэй/ угаартаж нас барсаныг Дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Мөн иргэн А /32 настай, эрэгтэй/ М /3 настай, эрэгтэй/ нар түлэгдсэн байдалтай байсныг ГССҮТ-д тус тус хүлээлгэн өгчээ.