Барилга дээрээс унаж нас баржээ
2015/11/18
Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 17-ны өдрийн 05:00 цагаас 11-р сарын 18-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4410 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 141, зөрчлийн 1300, Зам тээврийн ослын 336, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 85 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тухайлбал,
Мөн ХУД-ийн 15-р хороо “........” ХХК-ны барилгын 3 давхараас хүн уначихлаа” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгуулагад ирсэн байна. Гэтэл тус барилгын 3-р давхарт туслах ажилтан Налайх дүүргийн 2-р хороонд суух 53 настай эрэгтэй М нь хог цэвэрлэж байгаад унаж нас барсан байжээ. Хэргийг ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.