2015 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 445 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 17 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-11, зорчигч-6. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 3 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 3, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 4. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

 

Тухайлбал: СХД-ийн нутаг Хангай захын замд Т.Приус маркийн авто машины жолооч Х нь Т.Приус маркийн А жолоочтой авто машинтай мөргөлдөж 32 настай А нарын 3 хүн гэмтсэн.

БГД-ийн нутаг Ард Аюушийн өргөн чөлөө Дархан плаза төвийн хойд замд Т.Allion маркийн авто машины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явган зорчигч 31 настай эмэгтэй Т нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.

Хөдөө орон нутаг:Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын “Ногоот” багийн нутагт Ухаа худаг уурхайгаас Гашуй сухайтын боомтын хатуу хучилттай замын 78 дах км замд N.Benz маркийн авто машины жолооч Н нь N.Benz маркийн П жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 38 настай П, зорчигч 43 настай эмэгтэй Б нас барсан байна.