Эмхэтгэлийн шинэ дугаарт 20 эрх зүйн акт нийтлэв
2015/11/20
Эмхэтгэлийн шинэ дугаарын эхэнд нийтлэгдсэн хуулиар, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг баталжээ. Тухайлбал, эдийн засгийн үндсэн үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн индексийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ зэргийг баталсан байна.
Мөн дугаарт нийтлэгдсэн Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, тухайлбал, Засгийн газрын шинээр авах гадаад хөтөлбөрийн зээл 202,500.0 сая төгрөг гэсэн агуулгатай хэсэг нэмжээ. Хуулиар, Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа байгууллага, бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагчид хэр хэмжээний төсөв зарцуулах эрхийг олгосныг энэ хуулиас мэдэж болно. Түүнээс гадна орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх орлогын хэмжээ зэргийг, мөн “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”, “Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг хавсралтаар тус тус өөрчлөн баталсан байна. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх бусад хуулиудыг нийтлэв.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Энэ хуулиар, Нийгмийн даатгалын санд 2015 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг баталж, ямар хэмжээний төсөв зарцуулах эрх олгосныг тусгасны зэрэгцээ “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг өөрчлөн баталсан байна.
Эмхэтгэлд нийтлэгдсэн Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар, тус сангийн төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 356,932.3 сая төгрөгөөр, тус сангийн төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 328,792.8 сая төгрөгөөр тус тус баталжээ.
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөрийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил төслийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлах тухай хууль болон Хуулийн төсөл буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ.
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Ерөнхийлөгчийн зарлигаас гадна Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтэллээ. Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Нэг.Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, Хоёр.Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэсэн хэсгийн 1-8 дахь заалт, 2 дугаар зүйлийн Нэг. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1,2,4 дэх заалт, Хоёр.Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэсэн хэсгийн 1,2,4 дэх заалт нь тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо...аймаг...дүүргийн шүүхээс бүрдэх...” гэснийг зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ. Тиймээс дээр заалтыг 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр болжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Зочин · 2015/11/20
ӨМХИЙ АЛУУРЧИН МАН МОНГОЛЫГ ӨРӨНД ОРУУЛААД , МОНГОЛЫН Э/З-ИЙГ НЬ САМАР Ч ХАЯАД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДСАН. АН-ЫН УДИРДЛАГУУДЫН НЭР Х ҮНД ДЭЛХИЙД ӨНДӨР БАЙГААГИЙН АЧ ГАВЬЯАГААР ӨРТЭЙ ГЭСЭН ЗЭЭЛ АВААД МОНГОЛ УЛС Э/З НЬ ХЯМРААГҮЙ ЮМ ШИГ МАН-ЫН ТАВЬСАН ӨРИЙГ ТӨЛӨӨД ӨЧНӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛУУД ХИЙГДЭЖ ТӨРӨЛ АРИЛЖСАН МЭТ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА . ЭНЭ БОЛ АРД ТҮМЭН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСНИЙ АЧ ГАВЬЯА ШҮХ 88583399