МАН-ын "Бид хамтдаа" аян цахим орчинд үргэлжилнэ
2015/11/20
МАН-ын "Бид хамтдаа" аян Монгол орон даяар амжилттай өрнөж, дөрвөн зүг найман зовхист суугаа иргэдийнхээ санал бодлыг сонссон. Тэгвэл өнөөдрөөс эхлэн МАН-ын "Бид хамтдаа" аян цахим ертөнцөд давалгаалах гэж байна. Ингэснээр гадаадад суугаа Монголчууд болон интернэт орчинд идэвхитэй иргэд эх орныхоо хөгжил дэвшилд хэрэгтэй санал, санаачилга, өөрийн үзэл бодлоо http://nam.mn/c/1d холбоосоор дамжин орж илэрхийлэх боломжтой боллоо. Ийнхүү МАН дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчуудтайгаа цахим ертөнцөд хамтдаа байж, иргэдийнхээ санаа, оноог сонсохоор болж байна. "Бид хамтдаа", сэтгэл нэгтэй байхад хил хязгаар гэж үгүй билээ.
Өнгөрсөн зургадугаар сард МАН-аас ард түмнийхээ дуу хоолойг сонсож, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлээ тодорхойлох зорилгоор эхлүүлсэн "Бид хамтдаа" аян 21 аймаг, 250 гаруй суманд хүрч очлоо. МАН-ын дэргэдэх ТББ-ууд ч бүсийн уулзлалтаа амжилттай зохион байгуулж залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудад тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон, санал хүсэлтээ нэгтгээд байна.
Зочин · 2015/11/21
БИ ГАШУУН Ч ГЭСЭН ГАНЦ ҮНЭН ҮГ ХЭЛЬЕ. СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ГЭЭД БАЙГАА ЭНЭ МУУ АМТАЙ МУУ ЁРЫН ХОГНУУД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРЭЭСЭЭ, МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ БҮР ДООШОО ОРООСОЙ ТЭГЭЭД АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНД НАВС УНААСАЙ ГЭЖ БҮР ҮНЭН ГОЛООСОО ХҮСЧ БАЙДАГ ЧАДЛААРАА ХАРААЖ БАЙГАА. ТЭГЭЭД СОНГУУЛИАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЭЭД ХАМАГ БАЙДАГИЙГ НЬ ХУЛГАЙЛААД МАН-ЫНХАН МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД БУРУУГАА БАЯРЦОГТ БОЛОН АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН ГАДААДАД НУУГДСАН БАЯР БОЛОН БАТБОЛД НАРЫНХАА ХОЙНООС ЗУГТААЖ ОЧИХЫГ САНААРХАЖ БАЙГАА. ЭДНИЙ МУУ ЁРЛОЖ МОНГОЛЧУУДЫГАА ХАРААЖ ЗҮХЭЖ БАЙГАА ЯВДАЛ НЬ НАМАЙГ ИНГЭЖ ХЭЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ БАЙДАЛД ХҮРГЭЛЭЭ.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/21
Ардчилсан намын төлөө хулгай хийж худал мэргэн ярьсаны төлөө гэж зарим нэг хар авгай нарт цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаал өгдөг гэнэ л дээ эрхлэгчийн үнэ нэр цэн үнэхээр газар доор оржээ.
Зочин · 2015/11/20
ӨМХИЙ АЛУУРЧИН МАН МОНГОЛЫГ ӨРӨНД ОРУУЛААД , МОНГОЛЫН Э/З-ИЙГ НЬ САМАР Ч ХАЯАД ДАРГА НАР НЬ ГАДААДРУУ ЗУГТААЖ НУУГДСАН. АН-ЫН УДИРДЛАГУУДЫН НЭР Х ҮНД ДЭЛХИЙД ӨНДӨР БАЙГААГИЙН АЧ ГАВЬЯАГААР ӨРТЭЙ ГЭСЭН ЗЭЭЛ АВААД МОНГОЛ УЛС Э/З НЬ ХЯМРААГҮЙ ЮМ ШИГ МАН-ЫН ТАВЬСАН ӨРИЙГ ТӨЛӨӨД ӨЧНӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛУУД ХИЙГДЭЖ ТӨРӨЛ АРИЛЖСАН МЭТ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙНА . ЭНЭ БОЛ АРД ТҮМЭН СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСНИЙ АЧ ГАВЬЯА ШҮХ 88583399