“Бие Даасан Нам”-ыг бүртгэхээс татгалзав
2015/11/20
“Бие Даасан Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.
Тус намын нэр болон хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр, ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Уг нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.