“Хан ресурс”-ийн өрийн алдагдал гурван цэцэрлэг барихад хүрэлцэнэ

Монгол Улсын Засгийн газар Канадын “Хан ресурс” компанид 100 сая ам.долларын өглөгтэй бол сон. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын 2-нд Недарландын Гааг хотноо болсон ар битрын шүүх манай Зас гийн газрыг буруутгасан шийдвэр гаргасан билээ. Арбитрын шүүхийн нэ хэмж лэл гарснаас хойш уг төлбөрийн хүүг бодож эхлэв.

Өдрийн хүүг 6.485 ам.доллараар тооцсон байдаг. Одоогоор манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байна. Олон улсын шүүхэд нэгэнт ялагдсан учраас энэ өр төлөөсийг барагдуулах нь гарцаагүй. Улс орны эдийн засаг эмзэг, өрх гэр хоолтой хоолгүй хонож буй энэ цаг үед гадаадын компанид 100 тэрбумыг тоолоод өгөх боломж Засгийн газарт бий эсэх нь эргэлзээтэй. Хэрэв тоолж өгөхөөр шийдлээ ч татвар төлөгчдийн л мөнгө шүү дээ. Манай талаас “Хан ресурс”-тэй өр төлбөрөө барагдуулах нөхцөлд уян хатан байх талаар хэлэлцээрийн ширээнд суусан ч тусыг эс олсон. “Хан ресурс”-ийн талаас төлбөрийг хурдан барагдуулахыг хүсч, өөр тохироо хийхгүй гэдгээ аль эрт мэдэгдсэн. Ийм байхад манай Засгийн газраас долдугаар сарын 15-нд Францын Парис хотын шүүхэд нэхэмжлэл гаргаж, давж заалдсан. Авлагатай талын компанийн удирдлага нь манай улсад ирээд амь насаа алдчихсан ийм нөхцөл байдалд шүүхийн шийдвэр манай талд гарах нь юу л бол. Дахиад л олон улсын шүүх хурлын зардал болох 20-30 сая ам.долларыг нэмж төлөх болох вий гэсэн болгоомжлол байна. Мэдээж хугацаа удаашрах тусам төлөх мөнгөний хүү өсч, хэдэн сургууль цэцэрлэг барих хөрөнгө Канад руу хийсэх нь. Өөрөөр хэлбэл, энэ шүүх хуралд манай талыг төлөөлж оролцсон ажлын хэсгийнхэн бидний итгэлийг хөсөрдүүлсэн. Өмнө нь манай улс арбитрын шүүхэд хэдэнтээ дуудагдсан ч ялалт авчирч байснаас, ийм их хэмжээний өрөнд орж байгаагүйг учир мэдэх зарим нь тодотгож буй.

Тэр ч байтугай “Хан ресурс”-ийн хэрэгт ажлын хэсгийг ахалж оролцсон Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэгийг “Хангалттай баримт материал бэлтгэж оролцоогүй Тайлбар мэдүүлгийг цаг тухайд нь өгөөгүй. Улсын мөнгөөр гадаадад зугаалж байгаад ирсэн. Мэргэшсэн хүмүүсээр багаа бүрдүүлээгүйгээс шүүх хуралд ялагдсан” гэх мэдээлэл цахим ертөнцөөр түгсэн. Учир нь энэ цаг үед Хууль зүйн яамны сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хуулийн байгууллагын шинэчлэл нэрийн дор албан тушаалын халаа сэлгээг хайр гамгүй өрнүүлж, мэргэжлийн хүмүүсийг хоморголон ажлаас чөлөөлж, “өөрийн” хүмүүсээ зүтгүүлж байсан цаг үе. Иймээс албан тушаалтнуудын алдаатай шийдвэрээс болж олон улсын шүүхэд дуудагдаж, их хэмжээний өрөнд унасан гэж үзэх хүмүүс ч байна. Тухайлбал, Арбитрын шүүх аливаа асуудлыг шийдэхдээ хоёр талын нотлох баримт гаргаж өгөх хугацааг цаг, өдөртэй нь гаргаад өгдөг байна. Монголын Засгийн газар, “Хан ресурс” компани хэдэн удаа тайлбар нотолгоо гаргаж өгөх вэ гэдэг нь графикаар гарчихсан байдаг аж. Харамсалтай нь, манайхан тэр цаг хугацаанд нь хангалттай нотолгоо, баримт гаргаж өгдөггүй байжээ. Тиймээс Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсгийнхэн яахын аргагүй 100 сая ам.долларын өрөнд оруулсан буруутны тоонд багтаж таарав.

Иймд ажлын хэсгийг томилсон болон ажлын хэсэгт ажилласан хүмүүст хариуцлага тооцож, дээрх мөнгийг эдгээр хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй гэж чичлэх хэсэг ч байна. Тэр байтугай дөрвөн ч удаа болсон шүүх хуралд оролцохдоо шал өөр асуудал яриад суудаг талаар ч эх сурвалжууд хэлж байв. Тэдний хэлдэг ганц үг нь “Лицензийг буцааж өгье”. Гэвч нөгөө тал лицензийг буцааж авах хүсэлгүйгээ мэдэгдэж, хэлэлцээрийг цуцалсан шүү дээ. Юутай ч, одоогоор давж заалдах шатны шүүх хуралд бэлтгэж байгаа эсэх нь нууц байна. “Хан ресурс” компанитай холбоотой өрийн асуудал 2009 оноос эхэлсэн. Дорнод аймаг дахь ураны ордын тусгай зөвшөөрлийг Канадын “Хан ресурс” компани эзэмшиж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Харин 2009 онд “Урт нэртэй” хууль баталсантай холбогдуулан тус компанийн эзэмшиж байсан ураны лицензийг хурааж авсан юм. Үүнээс улбаалан “Хан ресурс” компани олон улсын арбитрын шүүхэд хандаж, манай улс нэгэн томоохон хөрөнгө оруулагчаа “хөөчихсөн” гэдэг. Их хэмжээний алдагдал хүлээсэн Канадын компани 300 гаруй сая ам.долларыг манай Засгийн газраас нэхэмжилж байв. Харин олон улсын шүүхээс нэхэмжлэгч талын мөнгөн дүн их байгааг хэлэлцээд 80 сая, шүүх хурлын зардал 24 сая ам.долларыг манай талаас гаргуулах шийдвэр гаргасан юм. Тэгвэл одоогоор “Хан ресурс”-т төлөх өрийн хэмжээ аль хэдийнэ 107 сая ам.долларт хүрчихээд байна. Ийнхүү эрх мэдэлтнүүд сонгуулийн шоугаа эхэлсэн энэ цаг үед “Хан ресурс”-ийн асуудал анхаарлын төвөөс гадуур байгаа нь тэдний ярьдаг өнөөх өрийн таазыг улам бүр өндөрлөж байх шиг.


Одоогоор манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байна. Олон улсын шүүхэд нэгэнт ялагдсан учраас өр төлөөсийг барагдуулах нь гарцаагүй. Улс орны эдийн засаг эмзэг, өрх гэр хоолтой хоолгүй хонож буй энэ цаг үед гадаадын компанид 100 тэрбумыг тоолоод өгөх боломж Засгийн газарт бий эсэх нь эргэлзээтэй...


Б.ЦЭЦЭГДЭЛГЭР