БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи хүрэлцэн ирлээ
2015/11/23
Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2015.11.23/ Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирлээ.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи-г БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Гадаад хэргийн хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дарга, Хятад-Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны байнгын уулзалтын механизмын Хятадын талын Байнгын хорооны дэд дарга Цао Вэйжоу, БХАТИХ-ын Байнгын хорооны гишүүн, Үндэстний хорооны дэд дарга, БХАТИХ-ын Хятад-Монголын Найрамдлын бүлгийн дэд дарга Юнь Фөн зэрэг хорь орчим хүмүүс дагалдан яваа аж.
Төлөөлөгчдийг УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Д.Тэрбишдагва, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Син Хаймин болон бусад албаны хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи өнөөдөр /2015.11.23/ Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхах юм. Үүний дараа тэрээр Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзана
Зочин · 2015/11/23
БУСДЫН МӨНГИЙГ ҮР ДҮНТЭЙ АШИГЛАНА ГЭДЭГ ИХ АВЬЯААС ШААРДСАН АЖИЛ БИШ. АН ӨЧНӨӨН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛААРАА ХАРУУЛЖ БАЙНА. ЗЭС,АЛТ, НҮҮРСНИЙ ҮНЭ НАВС УНАСАН ЭНЭ ҮЕД ГАДААДААС БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВЧ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛДАА АШИГЛГАЖ ӨӨР БУСАД ОРЛОГООРОО ӨМНӨХ ЗЭЭЛҮҮДЭЭ ТӨЛӨӨД ЯВНА. ӨРТЭЙ УЛСАД ЗЭЭЛ ОЛДОНО ГЭДЭГ МОНГОЛ УЛС БОЛОН УДИРДАГЧИД НЬ НЭР ТӨР ӨНДӨР БАЙГААГИЙН ИЛРЭЛ. БАГА ХҮҮТЭЭ ЗЭЭЛ ОЛДВОЛ АВААД Л БАЙХ ХЭРЭГТЭЙ. БУСДЫН МӨНГӨӨР МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЖ БОЛНО. ЗЭЭЛИЙН АЧ ГАВЬЯАГ МЭДДЭГҮЙ ХУДАЛДААЧИН, БИЗНЕС МЕН ГЭЖ БАЙДАГГҮЙ. ХУДАЛДААЧИН НАЙМААЧИНГУУД БОЛ ТҮҮНЭЭС НААД ЗАХ НЬ 10 ДАХИН ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛ АВААД ӨЧНӨӨН АШИГ ОЛДОГ. ЗЭЭЛ АВАХЫГ ШҮҮМЖЛЭНЭ ГЭДЭГ МОНГОЛОО БОДДОГГҮЙ ӨӨРСДИЙГӨӨ БОДСОН СӨРӨГ ХҮЧНИЙХНИЙ ЗҮГЭЭР АТААРХСАН МУУ САНАА.шүх 88583399
Зочин · 2015/11/23
1990 ОНООС ӨМНӨ МАХН-ЫН ГИШҮҮН БИШ Л БОЛ ҮЙЛДВЭР АЛВАН ГАЗРЫН ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ БАЙСАН. ТЭР ДАРГА НАР БҮГДИЙГ ДАМПУУРУУЛЖ ӨЧНӨӨН МЯНГАН АЖИЛЧДЫГ НЬ ГУДАМЖИНД ГАРГАЖ МОНГОЛЧУУДЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДТАЙ САЙН ХАРЬЦААТАЙ БОЛЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛЧУУД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН.. ДАРГА НАРЫН ДАМПУУРУУЛСАН ТЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРТХЭН ХУВЬЧИЛЖ ЭЗЭНТЭЙ БОЛГОЁ ГЭХЭД МАН-ЫНХАН ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН. ТЭГЭЭД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ТОНОЖ ДУУСГААД ҮНЭГҮЙ БОЛГОЖ ХЭЗЭЭ ХОЙНО 2000 ОНЫ ҮЕД МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ХУВЬЧЛАН АВЧ АРХИНЫ ГАЗАР ХУДАЛДААНЫ ГАЗАР БОЛГОЖ ОДОО БОЛТОЛ АШИГЛАЖ БАЙНА.шүх 88583399