Хууль, хяналтынхан улс төрчдийн ан хийх хэрэгсэл болж харагдаад байна
2015/11/23
Эрхэм хөрөнгөтнүүд төрийн эрхэнд гарахын тулд ганц уут цагаан будаа, шаазан аяга, цайны идээ зэрэгхэнээр настайчуудыг хуурч, олон нийтийг татахын тулд, хамтлаг урьж, дуу дуулуулан янз бүрийн шоу зохион байгуулж, сонгуульд уралддаг байсан үе саяхан.
Дээрх өчүүхэн зүйлсийг хийн оноо цуглуулж, санал авах байдал газар авсан тул таслан зогсоох үүднээс хуулиар хориглочихсон юм. Мөн сонгуулийн сурталчилгаа хийх цаг хугацааг ч урьдынхаас хамаагүй богино болгосон.
Ингээд л тэдэнд сонгуульд ялна гэдэг хүнд асуудал болон хувирчихаж байгаа юм. Тиймээс янз бүрийн арга сэдэн далд хэлбэрийн “хөгжилтэй” буюу бусдын доог тохуу болохоор зүйлсээр өөрсдийгөө сурталчилж эхэлсэн.
Тодруулбал зарим нь автобусанд сууж, селфидэнэ. Нэг нь хөдөө гарч ямаа саманлаа, нөгөөх нь гэр хорооллын худаг орж, тэвэг өшиглөлөө. Зарим нь дууллаа, бүжиглэлээ. Тэд хүний сонирхол татаж, болох иймэрхүү бүх л зүйлийг сэдэж, хийж явна. Харин аргаа барсан зарим нэг нь юуг ч хамаагүй шүүмжилж хэвлэлийн хурал хийнэ. Хамгийн эмгэнэлтэй нь шүүмжилж буй зүйлийнхээ утга учрыг ч өөрөө мэдэхгүй давхиж яваа.
Үүнээс гадна бусдыг намнах аргыг маш сайн хэрэгжүүлж байна. Монголчууд угаас бие биенийхээ араас хутгалж, башир буруу аргаар өрсөлдөж, өөдөө гарах гэсэн нэгийгээ доош нь татаж унагадаг арилашгүй, зантай хүмүүс.
Өөрөөр хэлбэл шаазан аяганы үе нэгэнт өнгөрсөн учраас өөрийгөө цагаан тагтаа, өрөөлийг хар хэрээ болгон харагдуулах аргыг сонгоод байгаа. Өнгөрснийг сөхвөл. Н.Энхбаярыг хэрэгтэн болохыг нотолж, Х.Тэмүүжинг нууц амрагтай “сайн ах” болгосон. Н.Алтанхуягийг тэнэг, мангар буруутан, эдийн засаг хямраагч гээд хөөчихсөн. М.Батчимэг гишүүний туслахыг “Тайваний тагнуул” гээд ял оноосон.
За тэд буруутай байгаад, булхиаг нь илрүүлэн шийтгэж байгаа бол зөв. Гэтэл тун эргэлзээтэй, түр зуурын улстөр хийсэн харагдаад байна. Учир нь Энхбаярыг шуугиантайгаар хориод хэсэг хугацааны дараа суллачихсан. Н.Алтанхуягийг буруутан гээд л албан тушалаас нь буулгачихаад, одоо таг. Тэмүүжингийн аль нь зөв, юу нь буруу байсан эсэх ч эргэлзээтэйгээр сураг алдарсан. Ийм байгаа болохоор л нэр хүнд гутаах, олон нийтийн тархийг угаах, сонгуулийн шоу гэж харагдаж байна.
Мөн өмнөх сонгуулийн үеэр тойрогтоо ритэнг өндөртэй явсан “Сод Монгол”-ын Ц.Анандбазарт эрүүгийн хэрэг үүсгээд сонгууль дуусангуут суллачихсан байдаг.
Одоогийн байдлаар Г.Шийлэгдамба ба түүний хамтрагч, Х.Баттулга ба түүний нөхдийг буруутан болохыг цоллон, цагдан хорьж байна.
Улс төрийн нэр хүнд олох гэсэн энэхүү компанит ажил нь үнэмшилгүй бөгөөд, түр зуурынх болж хувираад байгаа болохоор хууль, хяналтын байгууллагынхан бусдын гар хөл болж харагдаж байна. Муухайгаар хэлэхэд хууль ба хууль сахиулагчид гэдэг нь улс төрчдийн ан хийх хэрэгсэл болжээ.
Н.Чимэг
Зочин · 2015/11/23
Бодоод байхад том том үйлдвэрийн барилгууд одоо дандаа АН-н олигархуудын л оффис, хүмүүс-аж ахуйн нэгжүүдэд өндөр үнээр түрээсэлсэн газруудад байх юм билээдээ. Хувичилалыг чинь Ардчилалынхан л хийж ард түмэндээн их юм өгсөн гэж онгироод байх авч, том том байгууллагуудыг нь өөрсдөө л хуваагаад авчихсан шүү дээ. Сүүлд бас хичнээн банк дампууруулж, хэдэн байгууллага хувааж идэвдээ. Одоо бас дуусаагүй, авах идэх л сураг дуулдаад байгаа гэж ард олон шогширч гасалж байцгаах юм байна шүү дээ.
Зочин · 2015/11/23
1990 ОНООС ӨМНӨ МАХН-ЫН ГИШҮҮН БИШ Л БОЛ ҮЙЛДВЭР АЛВАН ГАЗРЫН ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ БАЙСАН. ТЭР ДАРГА НАР БҮГДИЙГ ДАМПУУРУУЛЖ ӨЧНӨӨН МЯНГАН АЖИЛЧДЫГ НЬ ГУДАМЖИНД ГАРГАЖ МОНГОЛЧУУДЫГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН. АЗ БОЛЖ АРДЧИЛАЛ ЯЛЖ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДТАЙ САЙН ХАРЬЦААТАЙ БОЛЖ ДАВСНААС ӨӨР БАРААГҮЙ БАЙСАН ДЭЛГҮҮРИЙН ЛАНГУУ БАРААГААР ДҮҮРЧ МОНГОЛЧУУД ТУРЖ ҮХЭХ АЮУЛААС АВРАГДСАН.. ДАРГА НАРЫН ДАМПУУРУУЛСАН ТЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРТХЭН ХУВЬЧИЛЖ ЭЗЭНТЭЙ БОЛГОЁ ГЭХЭД МАН-ЫНХАН ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙСАН. ТЭГЭЭД ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ТОНОЖ ДУУСГААД ҮНЭГҮЙ БОЛГОЖ ХЭЗЭЭ ХОЙНО 2000 ОНЫ ҮЕД МАН-ЫНХАН ӨӨРСДӨӨ ХУВЬЧЛАН АВЧ АРХИНЫ ГАЗАР ХУДАЛДААНЫ ГАЗАР БОЛГОЖ ОДОО БОЛТОЛ АШИГЛАЖ БАЙНА.шүх 88583399
Зочин · 2015/11/23
nice