АТГ-ынхан Г.Шийлэгдамбатай ар гэрийнхнийг нь ч уулзуулахгүй байгаа гэв
2015/11/24
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авлига авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Мөрдөн байцаалтын явцад түүнийг сэжигтнээр тооцож, 14 хоног цагдан хорьсон. Уг хугацаа өнгөрсөн хугацаанд дууссан ч 60 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон юм.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар, АТГ-аас түүнийг яллагдагчаар татаж, дахин хоёр сар сунгах хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлсэн нь ийн биелэлээ олоод байгаа.
Түүнийг хэд хэдэн хүний хамт шалгаж байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг юм. Түүний цагдан хоригдох хугацааг хоёр сараар сунгаад байгаа билээ.
Г.Шийлэгдамбын өмгөөлөгчийн хэлж буйгаар Эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлт өгсөн ч хүлээж аваагүй гэнэ. Түүний хувьд зүрхний хүнд өвчтэй учир ойр ойрхон эмчлүүлдэг байсныг намын нөхөд нь хэлж байна.
Мөн АТГ-аас Г.Шийлэгдамбатай хэнийг ч уулзуулахгүй байгаа аж. Гэр бүлийнхэн нь ч уулзаж чадаагүй байгаа юм байна. Г.Шийлэгдамбатай уулзахыг хүссэн хүмүүс АТГ-т байнга очиж уулзах хүсэлт гаргасаар байгааг эх сурвалж мэдээллээ.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, З.Баянсэлэнгэ нарын хүмүүсийг дуудаж мэдүүлэг авсан гэх мэдээлэл байгаа ч "Тийм зүйл байхгүй" гэдгийг Н.Энхбаяр онцоллоо.
Түүнчлэн сүүлийн үед Г.Шийлэгдамбыг намынх нь нөхөд "бухсан" гэсэн мэдээлэл гарч эхэллээ. Үүнд намынхан нь "Ор үндэслэлгүй гүтгэлэг" гэдэг товчхон үгээр няцаалт хийж байна.
Д.Дуулим
http://www.24tsag.mn
Зочин · 2015/11/24
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГА БАГАТАЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР. МОНГОЛ УЛСЫГ ЗӨВХӨН АН Л ӨӨД НЬ ТАТНА. ШҮХ 88583399
irgen · 2015/11/24
Hamt horigdoj baigaa humuus bas l adilhan ar geriihentei ni uulzuuldagui bailgui de yamar emnelegt hevtsen bish bolmoor ymaa hamt baigaa humuus n i ergelt bas oruuldaggguo bailgui de ene tsagaan zahtnuud bolmoor ym