Дарга нар л биеийн байдал муудлаа хэмээн шоронгоос гарах юм
2015/11/24
ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулаад байгаа. Түүнийг АТГ-аас их хэмжээний авилга авсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Гэвч түүний биеийн байдал муудсан тул батлан даалтанд гарах хэрэгтэй хэмээн түүний өмгөөлөгч хүсэлт тавьсан ч хүлээн аваагүй. Улмаар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг шүүх гаргаж, улмаар яллагдагчаар татсан юм. Түүний өмгөөлөгч зүрхний хүнд өвчтэй учир орй ойрхон эмчлүүлэг байсан гэв. Одоогоор тэрбээр Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байгаа. Олон дарга нар хоригдохоороо биеийн байдал нь эрс муудаж, өвдөөд байдаг ямар учир байна.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх биеийн байдал тааруу гэж ирээд л батлан даалтад гарч байсан. Хүргэн хүү Г.Дэнзэн ч мөн гарч ирээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байв. “Эрдэнэс Тавантолгой”-н захирал асан Я.Батсуурийн ч бие тааруун улмаас гарч байсан юм. Ихэнх дарга нар ямарваа нэг хэрэгт орооцолдоод хоригдлоо гэхэд “биеийн байдал нь мууджээ” гэсэн мэдээг л хамгийн түрүүнд сонсдог. Магадгүй энэ нь өөрсдийгөө аврах нэг гарц нь ч байдаг байж болох. Батлан даалтаар гарч, хэрэг шалгагдаж явсаар эцэст нь хохирлоо барагдуулах, батлан даалтаар гарах, тэнсэнгээр суллагдах гэх мэтээр хэрэг замхардаг. Ийм жишээ ч олон бий.
Дарга нар гэхээрээ шоронд орж, хоригдоход бие нь муудчихаад байдаг нь сонин юм шүү. Цаанаа ямар нэг учиртай гэмээр. Гэтэл жирийн аавын хүү ялаа аваад шоронд хоригдоод, өвдсөн ч өвдөөгүй юм шиг явж л байдаг шүү дээ. Ингээд бодохоор дарга нар юу идэж уухаараа ийм туниагүй болчихдог юм бэ гэж бодогдох юм.
Т.Буянаа
Зочин · 2015/11/25
МАН-ЫН ДАРГА НАР МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД, МОНГОЛОО ӨРӨНД ОРУУЛААД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ХААНА БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД БАЙНА. ХЭРВЭЭ МАН ТЭГЖ САНДААГҮЙ БОЛ АН АМЛАСАН БҮХНЭЭ БҮРЭН ХИЙЖ БОЛОХ БАЙСАН. ГЭСЭН Ч Э/З ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ САЙН ХИЙЖ БАЙНА. СЭТГЭЛ БАЙВАЛ ЯМАР Ч СААД БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙСАН Ч АЖИЛ ХИЙЖ БОЛДОГ Л ЮМ БАЙНА. АРД ТҮМЭН 2012 ОНЫ СОНГУУЛИАР СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСНИЙ АЧ ГАВЬЯА.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/25
АН одоо өөд нь татаад байгаа нь энэ үү? Хаха
Зочин · 2015/11/24
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГА БАГАТАЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР. МОНГОЛ УЛСЫГ ЗӨВХӨН АН Л ӨӨД НЬ ТАТНА. ШҮХ 88583399
irgen · 2015/11/24
Busad humuus horigdoj baigaa shu de tedgeer humuusiig yaj bolood bdag ym be ene tsagaan zahtanuud bie uvdluu geed garaad ireh ym
Зочин · 2015/11/24
tasarsan tansag garuud gazart buuhaarai aliigaa aldaj, aisandaa ami tavih shahah jm ardiin huuhed bol baigaadl bna
зочин · 2015/11/24
Дарга болохоосоо өмнө эрүүл чийрэг.хэрэгт орохоороо бүгд өвчтэй болдог энэ дарга нарын арга ч мөн ч нарийн юмаа ха хахахаха
зочин · 2015/11/24
Нүүрсний хулгайч Гансүх бие нь муудаагүй байх аа
Зочин · 2015/11/24
Шийлэгдамба бие сайтай ш дээ. Архи дарс ууж наргиж цэнгэж явдаг залуу яалаа гэж бие нь муудах вэ дээ. Хэд хоног бодсон арга ухаанаа хэрэгжүүлэх гэж гарах аргаа хайж байгаа юм.
Зочин · 2015/11/24
Сэтгүүлч хүн яг л ийм үг бичих хэрэгтэй
Зочин · 2015/11/24
АРД ҮХЭЭД ДАРГА ҮХЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ ҮХНЭЭ.
Зочин · 2015/11/24
buh horongiig ni ulsiin orlogo bolgoh hergetei ahij uls tord oruilahgui aih hergetei
Зочин · 2015/11/24
эвий дээ эвий сайн аавын буянд сайхан явсан аавын хүү нэг өдөр ийм болчих гэж
Зочин · 2015/11/24
nice
Зочин · 2015/11/24
эвий хөөрхий тэд нар чинь ямбалсаар байгаад тийм болчихсон юм. Шоронд тэр тав тухыг нь гүйцээж өгөхгүй шүү дээ , тэгэхээр арга байж уу. Уг нь хүн зовлон сайн даадаг даа. Тиймээс сайн хорь.Ер нь бие муутай хүмүүс үхэхээсээ өмнө хуримтлал үүсгэх гэж идэж уудаг бололтой. Энэ нийгэм хэзээ яаж цэвэрших юм бол доо