УИХ-ын дэд дарга М.Энхболд Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2015/11/24
Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал хоорондын байнгын уулзалтын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичигт өнгөрсөн онд гарын үсэг зурсан. Энэ санамж бичгийн хүрээнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын урилгаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ арга хэмжээний эхэнд М.Энхболд дарга Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд даргын энэ удаагийн айлчлал олон жилийн уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагаанд бас нэгэн шинэ хуудас нээж байгааг онцоллоо. Монгол, Хятад орны хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж, агуулга нь баяжиж, бүх төвшинд улам сайжирч байгааг энэ үеэр хэлж байсан юм.
Харин Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи Монгол Улс, БНХАУ-ын эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж, өндөр дээд түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, харилцан итгэлцэл бэхжиж буйг онцлоод цаашид хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ арга, хэлбэрээр улам баяжуулж хөгжүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр цааш нь "Холын хамаатнаас ойрын хөрш дээр" гэсэн хятад үг байдаг гэдгийг хатагтай энэ үеэр иш татаад БНХАУ, Монгол Улс хөрш орнууд төдийгүй эдийн засгийн хувьд түнш учраас даяарчлалын энэ үед хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломж, арга замыг эрэлхийлж улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлага бий хэмээн үздэг. Парламентын солилцоо, хамтын ажиллагаа үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ" гэж итгэж буйгаа дуулгалаа.
Үүний дараа Монгол Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан анхдугаар хуралдаан Төрийн ордны Б танхимд үдээс хойш болсон юм. Энэ хуралдааныг нээж, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга, Монгол Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд хэлсэн үгэндээ "БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд өнөөдөр Монгол, Хятадын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байгааг зориуд тэмдэглэж байна. БНХАУ хөрш орнуудтайгаа харилцахдаа “Илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, хүртээмжтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас илүү ашиг тус хүртээх” бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их боломж, таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол Улсын “Талын зам” санаачилга, Хятадын “Бүс болон Зам” санаачилгын хүрээнд газар зүйн ойр дөт байршил, эдийн засгийн харилцан нөхөх байдал зэрэг давуу талуудаа бүрэн ашиглан бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааг тууштай урагшлуулж, хөгжлийн бодлогоо уялдуулж, хөгжлийн шинэ боломжийг эрэлхийлэн хоёр улсын ард түмний сайн сайхны төлөө ажиллах бодит боломж, нөхцөл бүрдэж буйг хэлэхийг хүсч байна" гэсэн юм. Уулзалтын үеэр талууд Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн хоёр орны хөгжлийн талаар харилцан ярилцаж, стратегийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ. Анхдугаар уулзалтад УИХ-ын дэд дарга, Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү, УИХ-ын гишүүн, Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн Р.Бурмаа, С.Одонтуяа, Г.Уянга, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Зочин · 2015/11/25
МАН-ЫН ДАРГА НАР МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД, МОНГОЛОО ӨРӨНД ОРУУЛААД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ХААНА БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД БАЙНА. ХЭРВЭЭ МАН ТЭГЖ САНДААГҮЙ БОЛ АН АМЛАСАН БҮХНЭЭ БҮРЭН ХИЙЖ БОЛОХ БАЙСАН. ГЭСЭН Ч Э/З ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ САЙН ХИЙЖ БАЙНА. СЭТГЭЛ БАЙВАЛ ЯМАР Ч СААД БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙСАН Ч АЖИЛ ХИЙЖ БОЛДОГ Л ЮМ БАЙНА. АРД ТҮМЭН 2012 ОНЫ СОНГУУЛИАР СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСНИЙ АЧ ГАВЬЯА.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/24
100 ЖИЛИЙН ТУРШЛАГАТАЙ СЭТГЭЛГҮЙ МАН-ААС ТУРШЛАГА БАГАТАЙ Ч СЭТГЭЛТЭЙ АН 1000 ДАХИН ДЭЭР. МОНГОЛ УЛСЫГ ЗӨВХӨН АН Л ӨӨД НЬ ТАТНА. ШҮХ 88583399