Өргөө амаржих газарт эх, хүүхэд хоёул энджээ
2015/11/24
Нийслэлийн нэгдүгээр төрөх болох "Өргөө" амаржих газарт энэ сарын 21-нд буюу өнгөрсөн хагас сайн өдөр нэгэн эмэгтэй төрүүлсэн хүүхэдтэйгээ хоёул амиа алджээ. Тодруулбал 27 настай талийгаа ч А-гийн төрөх хугацаа 10 гаруй хоногоор хэтэрсэн байсан тул Нэгдүгээр төрөхөд хэвтэн эмчлүүлж байсан юм байна. Гэвч эмч нар анхны төрөлт, залуу хүн учир хүүхдээ өөрөөрөө төрүүлэх байх хэмээн хүлээлтийн байдалтай байж байтал, төрөлт хүндрэлтэй болж хүүхдээ төрүүлээд амиа алдсан байна. Харин хүүхэд нь хүү төрсөн бөгөөд маргааш нь буюу энэ сарын 22-нд амьсгал хураажээ.
Төрөх хугацаа хэтрээд удчихаад байхад ямар ч арга хэмжээ аваагүй учир талийгаачийн ар гэрийнхэн нь эмч нарын буруу гэж үзээд, гомдолтой байгаа юм байна. Талийгаач Сонгинохайрхан дүүргийн харьяат бөгөөд өмнө нь өндөр настай эмээтэйгээ амьдардаг байсан аж. Харин нөхөр болох залуутайгаа гэр барьж тусдаа гараад, удаагүй байсан юм байна.
Нөхөр нь цаг наргүй ажилтай тул түүний хадам аав нь Хөвсгөлөөс ирж, цай шөл зөөж байжээ. Талийгаачийг эргэж, тойрч, эмч нарыг эмчилгээ хийхийг шаардах хүнгүй байсан тул эмч нар тоохгүй байсаар өнгөрүүллээ гэж ар гэрийнхэн үзэж байгаа ажээ. Харин эмч нар задлан шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарах учир ямар нэгэн тайлбар өгөхгүй гэж байгаа юм. Мөн энэ хэрэг цагдаагийн байгууллагат бүртгэгдээгүй байна. Уг нь эмнэлэгт хүн эндсэн бол хоногийн мэдээнд бүртгүүлэх ёстой байдаг юм.
Н.Ганаа
Зочин · 2015/11/25
Эмчийн ёс зүйн хичээл заах хэрэгтэй. ЁС зүй хүнлэг сэтгэлгүй юм чиньчааваас . ГАДАГШАА ЯВАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ. МОНГОЛ ЭМЧ НАР. НОВШ Л ДОО ААШ ГЭЖ АДСАГА. Хүмүүс ээ ШААРДЛАГА САЙН ТАВЬ. ДУУГҮЙ БАЙХААР ДАВАРДАГ ЮМ НААД. ХУЛГАЙЧУУД ЧИНЬ . АЛАЛЦАХГҮЙ БОЛ БИД ХОХИРНО САЙН МАТ. МАТСАНЫХАА АРААС. АРД НЬ ГАРТАЛ ЯВЖ БАЙ
Зочин · 2015/11/25
Аймшигтай. Улсын төрөх эмнэлэг бол яг дайны талбар шиг байдаг юм билээ. Үхээд сэхдэгийг ч үзсэн дээ. Увайгүй эмчийн буянд...
Зочин · 2015/11/24
Сэтгүүлчид сурвалжилж туслаач
Зочин · 2015/11/24
Яасан хариуцлагагүй юм бэ өвдөөд эхэлсэн бол өвдөлтииг дэмжээд хурдан гаргахаа боддоггүй хүнии үнэргүй новшнууд аа нэгл их зантай өлөн нүдтэй байдаг шдээ. Манай хүмүүс ч өөрсдөө хэл ам хииж байх хэрэгтэй тэгэхгүй бол амь насаараа хохирч байгаа юм . Утсаараа яриаг бичиж рекорд хии
Зочин · 2015/11/24
zadlan shinjilgeenii hariu gd huurhii ohiniig ymar neg huuch uvchtei bsan gj gargaad baliar hariutslagagui emch nar ajilaa hiiseer ahij neg uruvdultei eej huuhded gai udsaar ymar hetsuu yum bee ulam l muuhai bolood bhiimdaa haramsaltai
zochin · 2015/11/24
haramsaltai mungugui tanilgui bol amid yawah hvvhed turvvleh hetsvv boljdee ulsiin alich emnelegvvd bvgd gar harj hvnd herhen handhaa shiiddeg deed dood ali ch davhraganii hvmvvs n