Д.Галбаярын дур эзнээ голохгүй ээ
2015/11/25
Сүүлийн үед Монголын кино урлаг эрчээ авч дээшлээд байна уу? Эрчимтэйгээр доошлоод байна уу? Гэдгийг ойлгохоо байсан. Нэг хэсэг жүжигчид нь Hollywood-д гарлаа түүхэн кинонуудад уригдлаа гээд гэрэл гэгээтэй мэдээ сонсогдох болсон нь сайшаалтай. Тэгвэл өдөр бүр шахуу нээлтээ хийж болсон болоогүй улаан хэвсэн дээр алхагчидыг яах вэ? Тэдний нэгэн төлөөлөл бол яах аргагүй найруулагч Д.Галбаяр юм. Нэрт жүжигчин Дашхүү агсаны хүү тэрээр “Хайрын рекорд”, “Намрын Синдром”, “Тагнуулч Аав”, “Тусгай ажиллагаа” гэх зэрэг инээдмийн төрлөөр дагнан кино хийдэг. Энэ удаагийн хийж байгаа “Шуугиан Таригч” нэртэй кино нь ч мөн адил инээдмийн төрлийнх аж.
Харин нэг зүйл сонирхол татсан нь Д.Галбаяр энэхүү киноныхоо гол дүрд өөрөө тоглож байгаа сурагтай. Уг нь аав нь сайн жүжигчин юмсан заавал ингэж аавынхаа нэрээр дэнчин тавих хэрэг байсан юмуу даа Галбаяраа гэсэн бодол эрхгүй төрлөө. Галбаярын жүжигчний авьяастай үгүйг бид мэдэхгүй юм. Сергей Бондарчук юмуу Стивен Чоу, Роберто Бенини гээд дэлхийн томчуул өөрөө найруулаад өөрөө тоглодог л доо. Мань хүн галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгч болох вий дээ Галбаяраа. Уг нь зүгээр инээдмийн киногоо хийгээд явсан бол дээр байх байж дээ.
шаабар · 2015/11/25
Төр засаг маань хошин шог болоод хувирчихсан болохоор инээдмийн сэдэв сонгосон байлгүй дээ. Авилга булхайн сэдэв авахаар аминд халтай. Хамгийн хялбараар нь инээлгэж байгаад хэдэн төгрөг олсон нь дээр байх л даа.