УИХ-ын сонгууль дөхөөд Монголын улс төрөөс “хиншүү” үнэртэх ойртож байна

УИХ-д суудалтай улс төрийн нам бүлэглэлүүд өөр хоорондоо өрсөлдөхөөс гадна нам дотроо сандал суудал, байр сууриа бататгахаар улайрч эхлэв бололтой. Үүний жишээ бол АТГ-аас ар араас нь улс төрчдийг “намнаж” байгаа үйлдэл гэж учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүний цөөнгүй жишээг дурьдаж болно.

Нэгэн цагт Женко Х.Баттулгын бие хамгаалагчаар ажиллаж байгаад хожим нь ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг АТГ-аас барьж хорьсон. Үүний шалтгааны талаарх мэдээлэл хэвлэлээр хангалттай явсан тул энэ тухай ярих нь илүүц биз.

Харин хориод хоногийн өмнө ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаа хийж байхад нь яамнаас баривчилсан нь олны анхаарлаас холдоогүй байна.

Түүнийг бусдаас авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан гэж АТГ-аас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцуулсан гэдэг. Хуулиараа бол Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.4-т “Засгийн газрын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нь гэмт үйлдлийг нь нотлох баримттайгаар баривчилсан бол энэ тухай 24 цагийн дотор Ерөнхий сайдад мэдэгдэнэ. Үүнээс бусад тохиолдолд Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайдын зөвшөөрөлгүйгээр цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр орон уналга, албан тасалгаа, биед нь үзлэг нэгжлэг хийхиг хориглоно гэж” заасан байдаг ажээ. Гэтэл Монголы улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайдыг ажлаа хийж байхад нь АТГ-аас гэнэтхэн гүйцэтгэх ажил явуулан /гэмт хэрэг үйлдэж байхад нь бус/ өрөө тасалгааг нь нэгжин, өөрөөр нь сейфийг нь онгойлгуулж тэнд байсан мөнгийг нь авлигад авсан гэж үзсэн бололтой.

“Өдрийн сонин”-ы 2015 оны 11 сарын 23-ны даваа гарагийн 282 /5234/ дугаарт бичсэнийг үндэслэвэл Г.Шийлэгдамба иргэний хувиар таньдаг хүнд зээлсэн мөнгөө эргүүлж авсан гэжээ.

IMG_0001-1024x711

Магадгүй энэ мөнгөний хувьд Г.Шийлэгдамба сайд авлагаа хүнээс авсан биш харин авлига авсан байхыг үгүйсгэхгүй.

Гэхдээ энд хоёр ч сонирхолтой зүйл ажиглагдаж байгаа юм.

Нэгдүгээрт: Г.Шийлэгдамба сайд байтугай адгийн тэнэг хүн хэн ч байлаа гэсэн бусдаас авлига авахдаа бэлэн мөнгөөр, бүр тэгээд албан тасалгаандаа, ажлынхаа өрөөнд аваад, сейфиндээ хийнэ гэж байх уу. Үүнд итгэхэд нэг л бэрх.

Хоёрдугаарт: Түүнийг авлига авах гэж байгаа гэх мэдээллийг АТГ яаж мэдсэн байх вэ? Авлига бол өгч, авч байгаа 2 талын хувьд нууцаар хийгддэг үйлдэл. Ялангуяа тэд бэлэн мөнгөөр авлига авах, өгөх гэж байгаа тухай мэдээлэл хэрхэн АТГ-т очив. Логикийн хувьд магадгүй Г.Шийлэгдамба сайдад авлига өгөх гэж байсан тал АТГ-т мэдээлсэн байж болох, эс бөгөөс тэдний үйлдлийн нарийн учрыг мэдэхгүй хөндлөнгөөс харсан Г.Шийлэгдамба сайдын ойрын хүмүүс, тэр тусмаа МАХН-ын нөхдөөс нь түүний дээрх үйлдлийг авлига гэж ойлгоод мэдээлэл өгсөн байж болох гэсэн хоёр үндэслэл гарч байна.

Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулах, улмаар баривчлуулах нь хэнд ашигтай вэ?

Түүнийг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайдын үүрэгт ажлаа хийж байхдаа нэг бус удаа намын дарга Н.Энхбаярын өөдөөс үг сөрсөн, томоохон хэмжээний намын хурал арга хэмжээг удаа дараа тасласан гэх яриа МАХН дотор гарч байсан гэх.

111111111Нэгэн цагт Н.Энхбаярын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, “Н.Энхбаяр бол МАХН-ын үнэт зүйл мөн” гэж хэлж, ярьж итгэж явсан МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын төлөө МАХН-ын дарга Н.Энхбаяр, МАХН-ын журмын нөхөд нь юу хийв.

“Өдрийн сонин”-ы дээрх нийтлэлд дурьдсанаар бол Г.Шийлэгдамбыг ЭМС-ийн сайдын албан тушаалаа өөрийн хүсэлтээр гаргасан гэх хүсэлт нь ч “но”-той юм билээ.

Г.Шийлэгдамбын гэрийг АТГ-аас нэгжиж байхад түүнтэй хамт байсан МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд болох Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд асан Б.Тулга, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян нар түүгээр ЭМС-ийн сайд болон МАХН-ын ЕНБД-ын үүрэг ажлаас чөлөөлөгдөх урьдчилан бэлтгэсэн хүсэлтэнд гарын үсэг зуруулсан байж болох гэсэн яриа байна.

Монгол улсын Үндсэн хуулийн 2.14 –д “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан байдаг. Гэтэл ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэргийг шүүх нэг мөр эцэслэн шийдээгүй байхад МАХН-ынхан Ерөнхий нарийн бичгийн даргаараа Б.Тулгыг томилсон нь дээрх хардлагыг улам лавшируулж байна. Г.Шийлэгдамбыг баривчлагдахад “хамт байж сэтгэл санааны дэм хүргэж байсан” Б.Тулга нь түүний оронд МАХН-ын генсек болсон бол Э.Эрдэнэжамьян өдгөө Европын орнуудаар “зугаалж явна”.

11111tulga1

11111erdene1

Г.Шийлэгдамбыг “суудлаас нь унагах” байтугай “найруулгыг” хийж чадах цорын ганц хүн бол МАХН-ын дарга Н.Энхбаяр.

Өчигдрөөс Эрүүл мэнд, спортын сайдад горилогсдын нэр дуулдаж эхлэлээ. МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, нэр нөлөө бүхий эмч Л.Жамбалжав болон МАХН-н генсек Б.Тулга нарын нэр энд арай тод яригдах боллоо. Чухам хэн нь сайд болохыг МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэх хэрэг. Ингэж хэлэх нь учиртай. Г.Шийлэгдамбыг хоригдсоны дараа МАХН-ын цагаан байранд болсон хуралдаан дээр МАХН-ын нэр бүхий зарим залуус Н.Энхбаярт хандаж “Таны туйлбаргүй байдал, бохир улс төрд залуус өртөж хилмэгдэж байна” хэмээн хатуухан үг чулуудсан гэнэ.

Г.Шийлэгдамба одоо МАХН-д “хэрэггүй” болсон уу

Яруу найрагч Р.Чойням нэгэн шүлэгтээ: “Өнгөтэй өөдтэй явахад бусдын эхнэр ч дагана, Өвдөж зовохын цагт бурхан хүртэл зугатаана” гэж хэлсэн байдаг. Үүн шиг Г.Шийлэгдамбыг ЭМС-ийн сайд, МАХН-ын генсек байхад нь тойрон хүрээлж байсан журмын нөхөд нь хаачсан вэ? МАХН түүнийг “үнсэнд хаясан шалз” шиг орхиж байгаа хэрэг үү?

МАХН-ын гишүүд дундаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүн чанар гаргаж хорих 461-р ангид очин Г.Шийлэгдамбыг эргэсэн байна. Г.Шийлэгдамбын хувьд түрүүчийн долоо хоногийн сүүлчээс бие нь өвдөн, зүрхний хууч өвчин нь сэдрэн Урьдчилан хорих 461–р ангийнханыг сандаргасан гэнэ. Хорихын эмч нарын шинжилгээгээр түүнийг эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн тодорхойлолт, өмгөөлөгчид нь эрүүл мэндийн шалтгаанаар үйлчлүүлэгчээ батлан даалтанд гаргах хүсэлт гаргасан ч прокуророос зөвшөөрөөгүй ажээ.

Өмнө нь 461-р ангид авлигын хэргээр саатуулагдаад зургаан сарын нүүрийг үзэж байсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг прокурорын зүгээс батлан даалтанд гаргаагүйн улмаас тэрээр тус ангид нас барсан харамсалтай үйл явдал болсныг та бүхэн санаж байгаа байх.

111111amar-nas

Ийм үйл явдал зүрхний өвчин сэдэрсэн Г.Шийлэгдамбад тохиолдох бий гэж түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь санаа зовж суугаа гэнэ. Уг нь түүний хийсэн үйлдэл нь алж, хүрээ талсан биш батлан даалтаар гаргаж гадуур байцааж болох ч ингэхгүй байгаа шалтгаан нь цаана улс төртэй холбоотой байх гэж олон нийтийг хардахад хүргэж байна.

А.Тамир

Tashuur.mn