Шүүхийн зарим үйл ажиллагааг “Монгол Шуудан” ТӨХК-иар гүйцэтгүүлэх программ, үйлчилгээний танилцуулга хийгдлээ
2015/11/25
Танилцуулга-сургалтанд Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр , Шүүхийн захиргааны удирдлагын мониторинг хариуцсан референт Ч. Мөнхцэцэг , Монгол шуудан ТӨХК –н эдийн засагч Баттулга болон Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Ганбаатар болон тус шүүхийн шүүгчид , шүүгчийн туслах ажилтан, албан хаагч нар оролцлоо.
Шүүхийн захиргааны хэлтсийн дарга С.Энхбаяр Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу авч хэрэгжүүлж буй “Шүүхийн шинэ менежмент” хөтөлбөрийн хүрээнд шүүхийн шуудангийн үйлчилгээг боловсронгуй болгох шинэ үйлчилгээг өнгөрсөн онуудад хэд хэдэн шүүхүүдэд туршсан бөгөөд цаашлаад Баянгол Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 сарын туршилтын үйл ажиллагааг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа болон 2015 ондоо багтаан Нийслэл Улаанбаатар, орон нутгийн бүх шүүхүүдэд шуудангийн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээллээ.
Мөн Шүүхийн захиргааны удирдлагын мониторинг хариуцсан референт Ч.Мөнхцэцэг Шүүхийн зарим үйл ажиллагаа /мэдэгдэх хуудас , шүүхэд дуудах хуудас/-г Монгол Шуудан ТӨХК-иар гүйцэтгүүлэх программ, үйлчилгээ хэрэгжих үе шатуудын талаар танилцуулж, Монгол Шуудан ТӨХК –ийн эдийн засагч Баттулга мэдэгдэх хуудас ,шүүхэд дуудах хуудсыг программ дээр хэрхэн гүйцэтгэж шуудантай хурдан шуурхай холбогдож улмаар уг хуудас нь цааш хүргэгдэх талаар мэдээлэл хийлээ.