Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр саатуулсан. АТГ-аас түүнийг их хэмжээний авлига авсан хэмээн Эрүү гийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Мөрдөн байцаалтын явцад түүнийг яллагдагчаар татаж, 60 хоног үргэлжлүүлэн хорих шийд вэр гаргасан. Сүүлийн өдрүүдэд “Г.Шийлэгдамбын биеийн байдал муудсан” гэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар түүний өмгөөлөгч И.БАВАРЖАНААС тодрууллаа.

 

-Та үйлчлүүлэгчтэйгээ байнга уулзаж байгаа байх. Биеийн байдал нь ямар байна вэ?

 

-Өмгөөлөгчийн зүгээс эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гарах хүсэлт гаргасан ч шүүх хүлээж авалгүй цагдан хорих хугацааг 60 хоногоор сунгасан. Түүний хувьд зүрхний хууч өвч тэй. Ойр ойрхон эмчилгээ хийлгэдэг байсан. Өнгөрсөн долоо хоногт хорих ангийн эмнэлгийн эмч нь шинжилгээ авсан. Шинжилгээний дүн хараахан гараагүй байна. Гэхдээ эмч нь манай үйлч лүүлэгчид “Эмнэлэгт хэвтэх шаардлагатай” гэж хэлсэн байна лээ.

 

-Гадуур эмчилгээ хийл гэнэ гэсэн үг үү?

 

-Үгүй, хорих ангийн эмнэ лэгт хэвтэх байх. Одоогоор хэвтүүлэх шийдвэр гараагүй байна. Өнөөдөр/өчигдөр/ дахиад шинжилгээ авсан. Маргааш хариу нь гарах юм байна.

 

-Ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа гэх мэдээлэл байна л даа?

 

-Худал мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь уулзаж байгаа.

 

Б.Дэлгэр