Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл хэлэлцэж байгаа. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ч.Хүрэлбаатар нар бие бие рүүгээ ширүүхэн үгс “чулуудав”. Хэрүүлийг Б.Гарамгайбаатар эхлүүлсэн юм.

Б.Гарамгайбаатар: 1990.03.14-нд Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөсөн. Танай нам энэ үйлдэлдээ түүний үр хүүхэд, ард түмнээс уучлалт гуйх хэрэгтэй

Б.Гарамгайбаатар гишүүний хэлсэн үгийг Ч.Хүрэлбаатар гишүүн дуугүй өнгөрөөсөнгүй.

 

Ю.Цэдэнбал агсныг 1984 онд тодорхой үндэслэлгүй шалтгаанаар, Үндсэн хуулийн бус аргаар бүх албан тушаалаас нь зайлуулж, эх орондоо амьдрах хүний эрхийг зөрчин гадаадад “цөлж”, 1990 оны үед хууль зүйн үндэслэлгүй, хуулийн байгууллагаар тогтоогдоогүй, худал зохиомол, тойрон хүрээлэгчдийн хэрэг гэгчийг үүсгэж, янз бүрийн нэр хаяг зүүж, улс төрийн талаар хэлмэгдүүлсэн. Улмаар шүүхийн шийдвэргүйгээр, үндэслэл судалгаагүйгээр Ю.Цэдэнбалын хошой баатар, Маршал цолыг хураан хасаж, одон, тэмдэгийг хураах шийдвэр гаргасан байдаг. Харин өнөөдрийн УИХ-ын чуулганаар сэргээх асуудлыг хэлэлцэж байгаа юм.

УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэсэнг эргэж мэдээлэх болно.