`````````````````````````````````d185d0bed0b2d0b4-74

Ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар тангараг өргөсөн цагдаа нар сүүлийн үед гэмт хэрэгт холбогдож байгаа талаарх мэдээлэл их гарах боллоо. Тодруулбал “Цагдаагийн албан хаагч хүүхдийн аминд хүрчээ”, “Цагдаагийн албан хаагч айлын гэр дайрчээ ” гэх мэтчилэнгээр иргэдийн амь насанд халдаж, ноцтой хохирол учруулж байна. Цагдаа бол ард түмний амар амгалан тайван амьдралын төлөө ажиллах тангараг өргөж, үүрэг хүлээсэн төрийн албан хаагч. Гэвч зарим нь ажил алба, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж олон нийтийн өмч хөрөнгөнд халдаж байна. Хамгийн сүүлд л гэхэд Ховд аймгийн Цагдаагийн хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн хошууч Баасандорж овогтой Бэ-Очир нь аймгийн төвдөө ганцхан байдаг дөрвөн замын уулзвар дээрх гэрлэн дохионы шонг мөргөж ажиллагаагүй болгожээ. Уг хэрэг 11 сарын 20 ны өглөөний 06-07 цагийн хооронд болсон бөгөөд 29-30 ХОА гэсэн серийн дугаартай автомашиныг согтуугаар жолоодож яваад дээрх хэргийг үйлджээ. Хамгийн гол нь Б.Бэ-Очир нь үйлдсэн хэргээ нуун дарагдуулахын тулд бусад цагдаа нартай үгсэн хуйвалдаж хэргээ нууцалж байгаа юм. Төрийн албан хаагч хүн, аймгийнхаа цагдаагийн хэлтсийн Архидан согтуурахтай тэмцэх ажил хариуцсан ахлах байцаагч хүн байж нийгэмд буруу үлгэр дуурайлал үзүүлэн, хариуцлага хүлээхгүй байна гэдэг байж боломгүй асуудал юм. Тиймээс энэ асуудлыг холбогдох байгууллага анхааралдаа авч, хохирлыг барагдуулах шаардлагатай байна.

Ugluu-logo9