Г.Шийлэгдамбын оронд Л.Жамбалжавыг томилохоор МАХН-ынхан санал нэгдэв
2015/11/30
МАХН-ын генесек, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Улмаар түүний "мест"-үүд эзгүйрээд байсан бөгөөд сайдын ажлыг журмын нөхөр Ц.Оюунбаатар түр орлон гүйцэтгэж байгаа. Тэгвэл МАХН-ынхан өчигдөр Гүйцэтгэх товчоогоо хуралдуулан ЭМС-ын албыг хэнээр хашуулахаа шийджээ. Улмаар МАХН-ын дарга Н.Энхбаярын эмчээр ажиллаж байсан Л.Жамбалжав эмчийг томилохоор санал нэгдсэн байна. Тодруулбал МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд Л.Жамбалжав эмчийг салбараа маш сайн мэддэг, анагаах ухааны салбарт насаараа ажиллаж бүхий л зовлон жаргалыг нь ойлгодог, мэддэг хүн гэж үнэлсэн учраас Эрүүл мэнд, спортын сайдад дэвшүүлэхээр болжээ.
Лхамсүрэнгийн Жамбалжав ТАНИЛЦУУЛГА
Лхамсүрэнгийн Жамбалжав 1949 оны 12 дугаар 05-нд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн. 1972 онд Анагаах ухааны дээд сургууль, 1986 онд хуучин Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Цэргийн хүн эмнэлгийн академийн докторантурыг төгсөж Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан. 1993-1995 онд АНУ-ын Батлан хамгаалах яамны Англи хэлний институт, АНУ-ын хуурай замын цэргийн хүн эмнэлгийн академийн тусгай курсыг төгссөн.
1993 онд Индонез, 1994 АНУ-ын Хавай, 1996 онд Сөүл, Бээжин, 1998 онд Япон, 1999 онд Австрали, 2001 онд БНСУ, 2000 онд Шинэ Зеланд, 2007 онд Бельги, 2008-2009 онд Сингапур, Малайз, 2009 онд Унгар, 2010 онд Чех, Шри-Ланг 2011-2013 онд БНСУ, Япон, 2014 БНХАУ Шанхай, 2015 онд БНСУ-д Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон мэргэжлийн сэдэвчилсэн курс семинаруудад суралцаж мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлийн мэс засалч эрүүл мэндийн зохион байгуулагч.
• 1972-1973 он Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт - мэс заслын эмч.
• 1973 он Гандангийн хүүхдийн эмнэлэгт хүүхдийн мэс заслын эмч
• 1973-1974 Сэлэнгэ аймаг Баруун хараагийн сум дундын эмнэлэгт - мэс засал, эх барих эмэгтэйчүүдийн эмч.
• 1974-1996 он Цэргийн клиникийн төв госпиталд мэс заслын эмч,тасгийн дарга, зөвлөх эмч, клиникийн захирал.
• 1996-2000 он Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яаманд , Анагаах ухаан эмнэлгийн хөгжлийн газар, Мэдээлэл хяналт шинжилгээ мониторингийн газар, Төрийн захиргаа удирдлагын газруудын дарга.
• 2000-2007 он Анагаах ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний төслийн удирдагч.
• 2007-2009 он Эрүүл мэндийн яам - эмнэлгийн тусламжийг удирдах газрын дарга.
• 2009-2011 он Улсын клиникийн төв эмнэлгийн дарга.
• 2011-2012 он Анагаах ухааны хүрээлэнгийн төслийн удирдагч.
• 2012 он Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөх.
• 2013-2014 Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ерөнхий захирал.
• 2013-2014 он Эрүүл мэндийн яамны сайдын бодлогын зөвлөх.
• 2014 оноос Монгол Солонгосын дорнын анагаах ухааны төвийн захирал.
• Анагаах ухааны хүрээлэнгийн клиникийн профессор
• Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн дэд профессор
• Батлан хамгаалах их сургуулийн профессор
• 1996 оноос шинжлэх ухааны академийн бага чуулганы гишүүн
• Анагаах ухааны доктор
• Монгол улсын хүний гавъяат эмч
• Анагаах ухааны үндэсний хүрээлэн, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Батлан хамгаалах сургуулиудын эрдмийн зөвлөлийн гишүүн
• АНУ-ын цэргийн эмч нарын нийгэмлэгийн гишүүн
• Монголын мэс засалчдын нийгэмлэг, чих хамар хоолойн нийгэмлэгийн гишүүн.
• Монгол улсад анх удаа бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэгчдийн нэг.
• Эрүүл мэндийн салбарын эрх зүйн байдлын тухай акт, бодлогын баримт бичиг боловсруулахад идвэхтэй оролцож байсан.
• Зэвсэгт хүчний бэлтгэл хурандаа.
• МАХН-ын гишүүн, Хан-Уул дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан ба МАХН-ын бага чуулганы гишүүн, гүйцэтгэх товчооны гишүүн.
• Эрүүл мэндийн яаманд ажилласан хугацаандаа Монгол Улсад тохиолдсон холерын өвчлөл, Хонгорын мөнгөн усны хордлого, Багануурын “Азийн чоно” архины хордлого, H1И1 халдваруудын үеийн эмнэлгийн тусламжийг гардан зохион байгуулж байсан ба эрүүл мэндийн салбарын Эрүүл мэндийн тухай, Эмийн тухай, Ариун цэврийн тухай, Донорын тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын ажлын хэсэгт ажиллаж салбарын эрх зүйн актуудыг боловсруулахад идэвхитэй оролцож байсан болно.
• Түүний үндсэн мэргэжлийн чиглэл нь эмнэлгийн яаралтай тусламж, гамшиг ослын үе дэх тусламжийг зохион байгуулах явдал юм.
Эмч ... · 2015/11/30
та бүхэн сайн бодоорой. Жамбалжав эмч шиг мундаг эмч байхгүй шүү дээ. энэ хүний буруу гэвэл улс төр бага зэрэг сонирхсон асуудал.Үхсэн хүнийг амьдруулж мэдэх авьяастай,мэдлэгтэй эмч шүү дээ. маш олон хүнийг хөл дээр нь босгосон эмч дээ. Би эмч хүн,энэ эмчээс дүү учраас ахмад үеийн эмч нараас сонсож байхад ийм мундаг хүн байх юм даа гэж бодсон. хүний бөөрийг солиод амьдруулж байхад нь монголчууд шоронд хийх гэж хичээж байхыг харсан.Эрүүл мэндэд эмч сайд хэрэгтэй.
Зочин · 2015/11/30
Yamar ch oir oirxon ajil solison xun be? Bas udaxgui saidiin ajlaa ch solij taarna. MAXN eruul mendiin yamiig umchluud avsan yum uu? Xervee said ni yamar neg buruu uildel xiivel ter suudliig ni uur namd ugnu gedeg geree xiimeer yum bna daa? Tegvel nam ni bas saidaa xyanax bolno.
Зочин · 2015/11/30
МАН ӨӨРСДӨӨ АРД ТҮМИЙ ӨМЧИЙН 90 %-ИЙГ ИДЧИХЭЭД АРДЧИЛЛЫНХЫГ ДАНГААРАА ИДЛЭЭ ГЭЖ 1990 ОНООС ГҮТГЭСЭН. АРД ТҮМЭН 2012 ОНД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙЖ АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ АЧ ГАВЬЯАГААР НӨГӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ГЭЭД БАЙСАН МАН-ЫНХАН МОНГОЛЫН ШОРОНГ БАРАГ ДҮҮРГЭХ ШАХАЖ БАЙНА. НЭГЭНТ БУЗАР БУЛАЙ НЬ ИЛ БОЛСОН МАН ОДОО АН-ЫГ ЧИРЖ ХАМТ УНАХЫН ТУЛД 2 НАМ 2-УУЛАА АДИЛХАН ИДСЭН БОЛГОХ ГЭЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААЖ БАЙГАА НЬ БОДИТ ҮНЭН. ХУЖАА МАН 2-ЫН ХОГИЙН ХОРОН САНАА ЯГ АДИЛХАН ЮМ ДАА.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/30
okay