Байгаль хамгаалагч залуу бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан асуудлыг хууль хүчнийхэн болон УИХ-ын гишүүд, ТББ-ууд анхааралдаа авч, хэргийн эзнийг олохоор Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Дээрх байгаль хамгаалагч залуугийн амиа алдсан хэргийн эзэн олдоогүй байхад дахин гадна энэ жил бас нэгэн байгаль хамгаалагч хутгуулж амиа алдаж байжээ. Тодруулбал, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын байгаль хамгаалагч Э-г гурван удаа хутгалж амийг нь хохироосон хэрэг гарчээ. Түүний хувьд ажил үүргээ гүйцэтгэж яваад халдлагад өртөж ийнхүү амиа алдсан гэдгийг дээрх төрийн бус байгууллагуудын тэргүүнүүд ярив.