Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, Монголын Бурханы шашны “Гандантэгчинлэн” төв, эртний түүхт “Эрдэнэ зуу” хийд, “Олуулаа+” ТББ, “Хайрлаарай” ТББ хамтран нийгмийн зорилготой “Хайрлацгаая!” сэдэвт видео рекламны уралдааныг зарлаж байна. Энэхүү уралдаанд бүх телевиз, студи продакшны уран бүтээлчдээс гадна хувь хүмүүс ч бүтээлээ чөлөөтэй ирүүлж болно.

УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Хүн хүнээ хайрлах, хүндлэх эрхэм ёсыг сурталчилсан, монголчуудын хүнлэг энэрэнгүй, нөхөрсөг тусч, өгөөмөр сайхан сэтгэлийг харуулсан, үеэс үед өвлөгдөн ирсэн, өвлөгдөн уламжлагдах ёстой эрхэм чанаруудыг илэрхийлсэн шилдэг санаа, шийдэлтэй нийгмийн рекламыг шалгаруулан олон нийтийн хүртээл болгох, нийгмийн реклам бүтээгчдийг дэмжих, нийгмийн рекламыг хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгэн чухал соёл болгон хэвшүүлэх, зөв соёл, зөв хандлагыг нийгэмд төлөвшүүлэх.

УРАЛДААНЫ ХУГАЦАА:

2015.12.30 хүртэл.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Видео рекламны хэмжээ 60 хүртэл секунд байх

- Утга санаа, агуулга нь зорилго сэдэвтэйгээ нийцсэн байх

- Full HD форматаар хийсэн байх

ШАГНАЛ:

1-р байр -1 бүтээл. Шагнал – 3 500 000 төгрөг.

2-р байр -1 бүтээл. Шагнал – 2 500 000 төгрөг.

3-р байр -2 бүтээл. Шагнал – Тус бүр 2 000 000 төгрөг.

МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ:

Уралдааны бүтээлийг 2015.12.30-ны өдрийн 17:00 цаг хүртэл МСНЭ-ийн байранд хүлээн авна. (ЧД-ийн 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө “ОК” төвийн 5 давхарт 501 тоот).

Утас: 11-330948, 9999-1706, 9984-1725; Цахим шуудан: [email protected]

ШАЛГАРУУЛАЛТ:

Уралдааныг санаачлагч талуудыг төлөөлсөн мэргэжлийн шүүгчид шүүнэ. Шагнал гардуулах ёслол 2016.01.11-нд болно.

“ХАЙРЛАЦГААЯ!” СЭДЭВТ УРАЛДААНЫ КОМИСС