Тоолуур эргэлээ
2015/12/01
Өнөөдөр арванхоёрдугаар сарын 1. Үндсэн хууль болон Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах боломжтой хугацаа дуусахад ажлын 22 өдөр үлдээд байна.
УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулахаар өчигдрөөс ярьж эхлэв.
Уг ажлын хэсэг Сонгуулийн хуулийн гурван төсөл, Үндсэн хууль болон Ард нийтийн санал асуулга явуулах хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ойлголцолд хүрч, УИХ-д суудалтай нам, эвслийн зөрүүтэй байр суурийг ойртуулах, нэгтгэх үүрэг хүлээх юм. Зөвшилцлийн ажлын хэсэг хэр богино хугацаанд байгуулагдаж, хэдий чинээ хурдан ажиллаж, богино хугацаанд зөвшилцөж чадна, дээрх хуулиудын хувь заяанд төдий чинээ нааштайгаар нөлөөлнө гэсэн үг. Эсрэгээрээ. зөвшилцөх хугацаа хойшлох тусам хуулийн төслүүдийн ирээдүй бүрхэг болно.
Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай МАХН болон МАН-ын тус бүр нэг төсөл өргөн баригдсан бол Сонгуулийн нэгдсэн хууль хэмээх шинэ хуулийг АН-ынхан зүтгүүлж буй. Уг гурван төслийг хэрхэн нэгтгэж, алийг нь дэмжих, ирэх сонгуулиа ямар хуулиар явуулахаа шийдэхэд УИХ-д үндсэндээ дөрөв хоногийн хугацаа үлдээд байна. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл өргөн баригдсан өдрөөс хсйш 30 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ.
Үндсэн хууль хэлэлцэж эхэлсэн бол дуустал нь өөр асуудал хэлэлцэхгүй” гэсэн зохицуулалт бий. Н.Батбаяр нарын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн сарын 6-нд УИХ-ын даргад өргөн барьсан. Хуульд заасан хэлэлцэж эхлэх цаад хугацаа энэ баасан гарагт дуусна. Тэгэхээр энэ долоо хоногт Сонгуулийн хуулиа хэлэлцэж амжуулбал амжуулна, амжихгүй бол ирэх долоо хоногийн эхнээс хэлэлцэж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж дуустал хүлээнэ гэсэн үг. Гэтэл уг хуульд гар хүрэх боломжтой хугацаа энэ сарын 31-нээр дуусгавар болно.
Сонгуулийн хуулийн тухайд, намууд хар машинаар санал тоолохын зэрэгцээ бүх хэсгийн хороодод гараар давхар тоолж баталгаажуулах зохицуулалт оруулах эсэх болон өмнөх сонгуульд хэрэглэсэн тогтолцоогоо тэр хэвээр нь авах, эсвэл тойргоо 48 жижиг мажоритар болгож, 28 нь намын жагсаалтаар орж ирдэг байх гэх мэтийн цөөн хэдэн асуудлаар байр сууриа нэгтгэх шаардлагатай байгаа юм. Зарчмын зөрүүтэй цөөн хэдэн асуудлаар зөвшилцөлд хүрч чадвал Сонгуулийн хуулийг хугацаанд нь амжуулах боломж бий.
Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд, Үндсэн хуульд нэмэлг өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хоорондоо долоо хоногийн зайтай гурван удаагийн хэлэлцүүлгээр хэлэлцэж, УИХ-ын гишүүдийн дөрөвний гурвын саналаар батална гэсэн заалттай. Ард нийтийн санал асуулга явуулах нь ч хуулиар тогтоосон хугацаатай. Тэгэхээр ард нийтийн санал асуулга явуулаад, дараа нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар ярьж шийдэх боломж нэгэнт үгүй болсон.
Үндсэн хуулийг өөрчлөх асууцалд цаг хугацааны хүчин зүйлээс гадна сөрөг хүчин гэдэг том тээг бий. МАН-ын бүлэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг энэ парламентаар хэлэлцүүлэхгүй, хэлэлцсэн ч дэмжихгүй” хэмээн байр сууриа нэгтгэж, уг байр суурьтаа хатуу зогсож буй. Ингэхээр УИХ-аар энэ асуудлыг хэлэлцлээ ч өөрчлөлтийг дэмжиж батлах ирц хүрэхгүй нөхцөл байдал бий болоод буй. МАН-ынхан дараагийн парламентад олонх болж, Үндсэн хуулийн өөрчлөлтөд өөрсдийнхөө авторыг тавина гэсэн мөрөөдөлтэй байгаа энэ үед уг асуудлаар зөвшилцөлд хүрнэ гэдэг юу л бол.
Тэгэхээр энэ иарламентад Үндсэн хуулийн өөрчлөлтөө орхиж, Сонгуулийн хуулиа цааш нь явуулахаас өөр сонголт үлдээгүй болов уу. Хоёуланг нь явуулна гэж зүтгэвэл аль ч үгүй хоцорч, их зөвшилцөл эхэлж чадахгүй дуусахыг ч үгүйсгэхгүй. Эю бүхэнд хариу өгөх цаг хугацааны тоолуур хэдийнэ эргэжээ.
Х.УЯНГА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/
Зочин · 2015/12/01
МАН 1990 ОНООС ӨМНӨХ БҮХ ТҮҮХИЙГ ӨӨРТӨӨ ХАМААРУУЛАХ ЁСТОЙ ЮМ БОЛ СҮХБААТАР, БОДОО, ДОГСОМ, ДАНЗАН НАРЫГ БУУДАЖ АЛЧИХААД ТЭДНИЙ ҮНДЭСЛЭН БАЙГУУЛСАН НАМЫГ НЬ ҮГҮЙ ХИЙЖ МАХН ГЭГЧИЙГ БАЙГУУЛЖ ӨЧНӨӨН ТҮМЭН МОНГОЛЧУУДЫН ТОЛГОЙГ ЗАЛГИСНАА ЯРИХ Л ЁСТОЙ. МАНАЙ НАМ СҮХБААТАРТ ЛАМ ХОР ӨГЧ АЛЖ БАЙГАА ХУДАЛ КИНО ХИЙЖ АРД ИРГЭДИЙН ТАРХИЙГ УГААЖ ЯС ХАЯЖ МОНГОЛЧУУДЫГ ҮНДЭСНИЙХ НЬ ШАШИН РУУ НЬ МАШ АМЖИЛТТАЙ НУЛИМУУЛЖ ЧАДСАН, АРД ТҮМНИЙ АМЖИРГААНЫХ НЬ ХАМАГ МАЛ ХӨРӨНГИЙГ НЬ НИЙГЭМЧЛЭН АВАХ НЭРЭЭР ДЭЭРЭМДЭН АВЧ 1990 ОНД ӨӨРИЙН ӨМЧГҮЙ МОНГОЛЧУУД ОРОСЫН УГЖНААС САЛЖ АМААРАА ШОРОО ҮМХЭЖ БАЛАРСАН. АРДЧИЛАЛ ГАРЛАА ГЭЭД МОНГОЛЧУУД БАЛАРСАН ГЭДЭГ ОР ҮНДЭСГҮЙ ХУДЛАА БАЙСАН. МАН АРДЧИЛСАН НАМЫНХЫГ ГҮТГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛСЭН ГЭДГЭЭ ЯРЬЖ УУЧИЛАЛ ГУЙХ ЁСТОЙ.ШҮХ 88583399