НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтнуудтай уулзлаа
2015/12/01
2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ахлах зөвлөх Билл Байклэс, бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн Пеле Луткен, хөтөлбөрийн мэргэжилтэн Г.Уянга нарыг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хүрээлэн буй орчны засаглалын хүрээнд дэлхийн хэмжээний томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа талаар ярилцлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн засаглал, жендер, хүний эрхийн гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна.
ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж НҮБХХ-тэй хамтран 3 жилийн хугацаанд “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлсэн талаараа дурдаж, цаашид НҮБХХ-тэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр Монгол Улс дахьуул уурхайн өнөөгийн нөхцөл байдал, түүний нөлөөллийн улмаас хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар, уул уурхайн хөгжилд Засгийн газар болон орон нутгийн удирдлага, иргэдийн оролцоо ямар түвшинд байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов.