Швед дэх Монголчуудийн Үндэсний Холбоо, Монгол улсаас Шведийн Вант улсад суугаа Элчин Сайдын Яам хамтран Швед дэх Монголчуудийн өдөрлөг арга хэмжээг "Швед дэх бизнес эрхлэлтийн орчин, туршлага" гэсэн сэдвийн доор 2015-11-29ны өдөр амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Өдөрлөгийн гол зорилго нь Швед улсад ажиллаж амьдарч буй Монгол улсын иргэд тухайн оршин суугаа газар орондоо

- Хэрхэн шинээр өөрийн бизнесийг эхлүүлэх,

- Монголчууд ямар төрлийн бизнест хүч үзэх боломжтой талаар

- Швед улсын бизнесийн орчны онцлог,

- Одоогоор Швед улсад бизнесийн үйл ажиллагаа явуулж буй иргэдийг ойртуулах, хамтран ажиллах, бие биедээ туршлагаасаа хуваалцах гэх мэт олон зүйлийн үр дүнг хайн ажиллаа.

Мөн Швед улсад үйл ажиллагаа явуулдаг холбоодууд төрийн бус байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны танилцуулгаа хийсэн бөгөөд Швед дэх Монголчуудын үндэсний холбоо 2015онд өөрсдийн хийж бүтээсэн ажлаа тайлагналаа.

Тус өдөрлөгийн үеэр Шведийн Вант улсад ажиллаж амьдарч буй Монголчууд жил бүрийн Улс тунхагласны баярт зориулан зохион байгуулдаг Шатрын аварга шалгаруулах тэмцээн маш ширүүн өрсөлдөөнтэй болж 10 гаран цаг үргэлжилсний эцэст аврагаа шалгарууллаа.

Өдөрлөгийн дараагаар Шведийн Вант улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, холбоод төрийн бус байгууллагууд мөн өдөрлөгийг сонирхож ирсэн хүмүүс нэг ширээнд сууж дор бүрнээ байгаа шийдвэрлэх хүсэлтэй явдаг олон асуудлын талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн нь цугларсан хүмүүст маш их таалагдсан үйл явдал боллоо.