ҮХЦ маргааныг эцэслэн шийдвэрлэнэ
2015/12/01
Иргэний болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарахаар зохицуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр гаргасан билээ.
Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул энэхүү маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Цэц их суудлын хуралдаанаа 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр товлов.