“Эрдэнэт” үйлдвэр төлөвлөгөөнөөс илүү  90 мянган тонн хүдэр боловсруулжээ

Лондонгийн металлын биржид /11-р сарын 3-ны байдлаар/ зэсийн үнэ 5149 ам.доллар тонн байна. Зэсийн үнэ доогуур байгаа нь “Эрдэнэт” үйлдвэрийн санхүү, эдийн засгийн байдалд хүндээр нөлөөлж байгаа. Энэ үед компани хэмнэлтийн бодлогоор ажиллаж, бүтээмжээ нэмэгдүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлж алдагдалгүй ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын зөв менежментийн үр дүнд оны эхний 10 сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биелжээ. 10-р сарын байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, тодруулбал уулын цул гаргалт 95 мянган м.куб, хүдэр олборлолт 84 мянган тонн, хүдэр боловсруулалт 90 мянган тонныг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэсэн байна. 2015 оны эхний 10 сарын байдлаар бүх төлөвлөгөө биелсэн, үлдэж буй саруудад ч “Эрдэнэт” үйлдвэр алдагдалгүй ажиллана гэдгийг Ерөнхий диспетчер Б.Мөнхнасан мэдээллээ.

У.Цэрэнбат