Олон улсын итгэмжлэлийг гурав дахь удаагаа баталгаажууллаа
2015/09/30
Герман улсын “Dakks GmbH” олон улсын итгэмжлэлийн байгууллагын тэргүүлэх мэргэжилтэн, доктор Вернар Клаус “Эрдэнэт” үйлдвэрийн Химийн төв лабораторит хоёр өдрийн турш ажиллалаа. Тэрээр ажиллах хугацаандаа олон улсад магадлан итгэмжлэгдсэн тус лабораторийн сорилтын ур чадварыг гурав дахь удаагаа баталгаажуулав. Анх 2011 онд Химийн төв лаборатори нь зэс, молибдений баяжмалын химийн шинжилгээний үр дүнгээр олон улсын магадлан итгэмжлэх авсан. Түүнээс хойш 2012, 2014 онд итгэмжлэлийн тандалтын аудитын үнэлгээ хийгдсэн юм.
У.Цэрэнбат