Бутлан тээвэрлэх хэсэгт эрчим хүчний хэмнэлт гаргажээ

“Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн ерөнхий эрчим зүйч Д.Цагаачийн удирдсан “Хөдөлгөөн мэдрэгч камер ашиглажэрчим хүч хэмнэх”инновацийн төсөл тус цехийн Бутлан тээвэрлэх хэсэгт амжилттай хэрэгжиж байна.Төслийн хүрээнд Бутлан тээвэрлэх хэсгийн галерейн гэрэлтүүлгүүдийн ажиллахаа больсон хуучин схемийг шинэчилж, хөдөлгөөн мэдрэгч камер болон “LOGO” контроллер суулгаж , сэргээгдэх эрчим хүч, төвийн эрчим хүчний хосолсон системийг амжилттай суурилуулжээ. Байнгын асаалттай гэрэлтүүлгүүдийг хөдөлгөөн мэдэрч асдаг болгож, эрчим хүч бага зарцуулдаг лед гэрлээр сольсноор улиралд 2 сая гаруй төгрөгийн, жилд 10 орчим сая төгрөгийн эрчим хүч хэмнэх юм. Баяжуулах фабрикийн бүтээмж чанарын “Энерго”, “Цахим” дугуйлан угсралтын ажлыг гүйцэтгэж, программ тохируулгыг БФ-н инженер Г.Түвшин гүйцэтгэж байна. Мөн төслийн багийнхан сэргээгдэх эрчим хүч, төвийн эрчим хүчний хосолсон системээр гэрэлтүүлгийг тэжээх туршилтыг тогтмол 12в, 24в, хувьсах 220в гэсэн хүчдэлийн гурван янзаар хийж байгаа юм. Цаашид шөнийн хямд эрчим хүчийг хадгалж, үнэтэй тарифтай үед хэрэглэх тушилт, судалгаа хийж байна.

У.Цэрэнбат

- See more at: http://www.erdenettoday.mn/index.php/production/item/640-2015-09-10-05-49-37#sthash.GAIF71c3.dpuf